Хеврон хотод гурван израиль цэрэг шархадлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

Хеврон хотод гурван израиль цэрэг шархадлаа

Фото: © РИА Новости. Лев Носов

 

Палестин хүн Иордан голын баруун эрэгт Израилийн цэргийнхнийг машинаар дайрч гурван цэргийн албан хаагчийг шархдуулан зугтжээ.

 

Арабчуудын өдөр тутам хийдэг болоод байгаа террорын нэг нь энэ болов. Сарын дотор 10 израиль амиа алдаж, зуу гаруй нь шархадсан байлаа.

 

Үүнээс өмнөхөн Израилийн цэргийнхэн цэргийн албан хаагчийг хутгалахаар оролдсон палестин эрийг буудан хөнөөсөн байв. Хэрэг Хеврон хотод гарсан бөгөөд тэнд хэдэн зуун израильчууд армийн хамгаалалтын дор палестинчуудын дунд амьдардаг.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж