Ньюс хөтөч: Говь-Алтайд амиа алдсан эмэгтэйн асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Говь-Алтайд амиа алдсан эмэгтэйн асуудлаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Говь-Алтайд амиа алдсан эмэгтэйн асуудлаар мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

10.00

  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Энэ удаагийн хурлаар “Гүүрэн замыг нэршүүлэх тухай” “Нийслэлийн ойгоос 2020 онд бэлтгэх модны хэмжээг тогтоох тухай”, “Нийтийн тээврийн салбарт хуримтлагдсан өр, авлагын асуудлаар авах зарим арга хэмжээний тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” гэсэн дөрвөн суудлыг хэлэлцэнэ. Хуралдаан нийслэлийн ЗДТГ-ын “А” танхимд болно. Холбоо барих утас: 70119921

11.00

  • Эрүүл мэндийн яам коронавирусийн дэгдэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  •  нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Өмчийн ашиглалт удирдлагын газраас урт цагааны барилгын асуудалтай холбогдох шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас:99062872

11.40

  • Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо-ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албатай Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурна. Энэ үеэр Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг мөн Экологийн цагдаагийн албатай Санамж бичиг байгуулах юм. Холбоо барих утас: 99025086

12.00

  • Үндэсний мэдээллийн төвд автомашинтай жагсагчид Төрийн байгууллагуудын автомашины худалдан авалтын талаарх үрэлгэн зардал, шилэн баримтын талаарх ноцтой мэдээллийг дэлгэнэ
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал ХНХЯ-ын гуравдугаар давхрын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 91915340
  •  Ардчлалын өргөө дээр Ардчилсан нам мэдэгдэл хийнэ

12.45

  • Говь-Алтай аймагт ажлын байран дээрээ нас барсан эмэгтэйн асуудлаар "Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл" ТББ-аас хэвлэлийн хурал Үндэсний мэдээллийн төвд хийнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж