Украинчууд Уханиас ирсэн иргэдээ хүлээн авахаас татгалзаж жагсчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

Украинчууд Уханиас ирсэн иргэдээ хүлээн авахаас татгалзаж жагсчээ

Украинчууд Уханиас ирсэн иргэдээ хүлээн авахаас татгалзаж жагсчээ

Украины Засгийн газар өнөөдөр /2020.02.20/ Хятадын Ухань хотоос иргэдээ нүүлгэн шилжүүлж эх орондоо авчирчээ. Уханиас ирсэн иргэдийг төв бүсийн Новые Санжары тосгонд байрлах эмнэлэгт 14 хоног тусгаарлахаар болсон ч тосгоны иргэд өвчний голомтоос ирсэн иргэдийг хүлээн авахаас татгалзаж, зам хаан жагссан байна.

Олон зуун хууль сахиулагч ажиллаж, эмх журмыг сахиулсан уг эсэргүүцлийн жагсаалын улмаас хэд хэдэн иргэн баривчлагджээ. Удалгүй тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авсан учир халдвар тархах эрсдэлгүй хэмээн ард иргэдээ тайвшруулсан байна.

Украинд газардсан онгоцоор тус улсын 45 иргэнээс гадна Аргентин улсын 27 иргэн, Доминикан, Эквадор, Сальвадор, Казахстан, Коста Рика зэрэг бусад улсын иргэд иржээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж