“Токио 2020 цуцлагдвал Лондон хот зохион байгуулахад бэлэн”

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

“Токио 2020 цуцлагдвал Лондон хот зохион байгуулахад бэлэн”

“Токио 2020 цуцлагдвал Лондон хот зохион байгуулахад бэлэн”

“Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас үүдэн Токио 2020 Зуны олимпийн наадам цуцлагдвал Лондон хот уг олимпийн наадмыг зохион байгуулахад бэлэн байна” гэж Лондон хотын захирагчид нэр дэвшигч Шаун Бэйли мэдэгджээ.

Тэрбээр “Бидэнд дэд бүтэц, туршлага байна. Коронавирусийн дэгдэлтээс болж дэлхий ертөнц өөр алхам хийх шаардлага гарч магадгүй юм. 2020 оны олимпийн наадмыг Лондон хот зохион байгуулахад бэлэн” хэмээн өөрийн твиттерээрээ дамжуулан мэдэгдсэн байна.

Түүний жиргээг нэгэн жиргээч “Барилга байгууламж, цаг агаар гээд бүхий л зүйлс нь Токио хотоос илүүтэйгээр тэмцээн уралдаан зохион байгуулахад үзэгчдэд таатай байж магадгүй юм” хэмээн дэмжсэн бол өөр нэгэн хэрэглэгч “Яаж ингэж хэлж зүрхэлж байна аа. Олимпийн наадмыг Токио хот л зохион байгуулах ёстой. Юун түрүүнд Их Британийн эзэмшлийн “Diamond Princess” хөлөг дээр халдвар дэгдэж байхад танай улс ямар ч арга хэмжээ авч чадаагүй гэдгээ санаарай” хэмээн буримдсан байна.

Дэлхий даяар 2000 гаруй хүний амийг авч одон, 75000 орчим хүнд халдварлаад буй covid-19 халдварын улмаас Ази тивд урлаг, спортын олон арван арга хэмжээнүүд цуцлагдаад байгаа билээ. Энэ үед ЯПон улсын зүгээс болон Олон улсын олимпийн хорооны зүгээс коронавирусийн улмаас олимпийн наадмын хөтөлбөр, төлөвлөгөөнд ямар ч өөрчлөлт орохгүй хэмээн мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж