БНСУ дахь Монголын ЭСЯ энэ сарын 24-нөөс 26-ны өдрийг дуустал амарна | News.MN

БНСУ дахь Монголын ЭСЯ энэ сарын 24-нөөс 26-ны өдрийг дуустал амарна

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

БНСУ дахь Монголын ЭСЯ энэ сарын 24-нөөс 26-ны өдрийг дуустал амарна

БНСУ дахь Монголын ЭСЯ энэ сарын 24-нөөс 26-ны өдрийг дуустал амарна

Монгол Улсаас БНСУ дахь Элчин сайдын яам “Цагаан сарын баярын өдрүүдэд буюу 2020 оны хоёрдугаар сарын 24-нөөс 2 дугаар сарын 26-ны өдрийг дуустал амарна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Энэ үеэр нэн яаралтай, онц шаардлагатай асуудал гарвал 010-5307-7220, 010-3242-9913 дугаарын утсуудад хандахыг зөвлөжээ.

Мөн БНСУ дахь иргэддээ зориулан шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотой сэрэмжлүүлэг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар тус улсад Монгол улсын 48 мянган иргэн ажиллаж, амьдарч буй юм.

Одоогоор халдварын тохиолдлууд БНСУ-ын Сөүл, Инчон, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү, Умард Гёнсан мужийн Дэгү зэрэг хотууд болон Инчон олон улсын нисэх буудлаас илрээд байгаа аж.

Хэрэв  өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандахыг сануулжээ. Мөн БНСУ дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээ, мэдээллийг тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудсаас авах боломжтой юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-20 202.179.26.240

Монголын төрийн албан хаагчдын ухамсар ийм л байгаа юм даа. Суугаа оронд нь байдал хүндэрч байдаг. Манай иргэд хамгийн олноор амьдардаг. Яг ийм үед бид амрана шүү гээд хоёр утас тавьчихсан байдаг. Мөн цагаа олж дээ. Гадаад яамны байж байгаа царай.

Avatar

Зочин 2020-02-20 139.5.218.86

Онцгой байдал үүсэж., үхлийн короно вирус тарч байхад хүний нутагт байгаа монголчууд хаана хандах вэ?

Avatar

иргэн 2020-02-20 66.181.191.196

элчин сайдын яамныхан ийм нөхцөлд эх орон нэгтнүүддээ туслах сэтгэлийн тэнхээ алга гэж үү. амрах хугацаа их гарна.

Avatar

evroopoos 2020-02-20 193.91.98.156

Iim l ued oorsdiigoo bodood amrah baisan yum bol yah gej yavsan malnuud ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж