С.Бямбацогт: &#34Халх гол&#34 чөлөөт бүсийн асуудлыг эргэн харна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

С.Бямбацогт: &#34Халх гол&#34 чөлөөт бүсийн асуудлыг эргэн харна

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: &#34Халх гол&#34 чөлөөт бүсийн асуудлыг эргэн харна

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, 2016 оны улсын нэгдсэн төсвийн төслийг хэлэлцжээ.


Энэ талаар УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, мөнгөний бодлогын талаар МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсгийн ахлагч Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийлээ. 

Энэ долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг Халх голыг чөлөөт бүс болгох УИХ-ын 75 тоот тогтоолыг эргэж харах нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Халх гол чөлөөт бүсийн асуудал орж ирсэн. Харамсалтай нь чөлөөт бүс байгуулах тогтоолоо түрүүлж хэлэлцээд бодлогын баримт бичгээ батлалгүй үлдээсэн. Уг нь бодлогодоо нийцүүлж Халх гол чөлөөт бүсийн асуудлыг ярих ёстой байсан. Тийм болохоор бодлогын баримт бичгээ эхэлж баталъя. Шаардлагатай бол Халх гол чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлыг ярих нь зүйтэй гэж бүлэг үзсэн гэлээ.

МАН-ын бүлгийн хувьд 2016 оны төсвийн талаар өмнөх байр сууриа баталгаажуулжээ. Тухайлбал, гадаад томилолт, сургалт, зөвлөгөөн, семинарын зардлыг бууруулах ёстой гэж үзэж байна. Мөн ирэх онд шинэ хөрөнгө оруулалтыг эхлүүлэхгүй, ингэхдээ өмнө нь эхлүүлсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг дуусгах ёстой гэсэн байр суурь барьсан аж.

Засгийн газар ирэх онд Төрийн банкийг хувьчлах саналыг төсвийн төсөлд оруулж ирсэн. МАН-ын бүлэг Төрийн банкийг хувьчлахгүйгээр өөрчлөн байгуулалт хийх замаар жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх банк байгуулах шаардлагатай гэж үзжээ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан, Үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэх мэт ерөнхий  зорилго нь ижил мөртлөө олон салангид сангууд, үүн дээр Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг нэгтгэж банкны активыг нэмэгдүүлж болно. Нийгмийн даатгалын сангийн  500 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад бага хувийн хүүтэй байршиж байгаа. Энэ мөнгийг Төрийн банкинд байршуулах замаар ахмадуудын тэтгэврийн зээлийн хүү, жижиг дунд үйлдвэрийн зээлийн хүүг бууруулахад анхаарах ёстой гэж бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.

Б.Чойжилсүрэн: Эдийн засагт аврах ажиллагаа хэрэгтэй боллоо

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл хэт бөөрөнхий, тодорхой асуудлыг шийдэх шийдэлгүй байна гэж УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн мэдээллээ. Тэрээр хэлэхдээ  "Монголбанк эхний ээлжинд ядуурал, хямралын эсрэг дэд хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлэх ёстой. Гоё сайхан хөтөлбөр ярихаас илүүтэй Монголбанк 2016 онд эдийн засгийг дампуурлаас аврах дэд хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эдийн засагт аврах ажиллагаа хэрэгтэй боллоо. Банкны систем хямралд орох магадлал өндөр болсон. Учир нь чанаргүй зээлийн хэмжээ 10 гаруй хувьтай байна. Зарим банкинд 20 орчим хувьд хүрсэн сураг байна" гэлээ. Монголбанк аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд хүлээлтэд хариу болгож 2016 онд банкны зээлийн хүүний дээд хэмжээ хэд байх, валютын ханш дунджаар хэд байх талаар тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй гэж Б.Чойжилсүрэн гишүүн онцлов. Мөн мөнгөний хатуу бодлогыг цаашид үргэлжлүүлэн явуулах, сүүлийн гурван жилийн эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг УИХ байгуулах ёстой” гэв.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

eke 2015-11-02 103.10.23.63

би хувьдаа дэмжиж байна аа

Иргэний үг 2015-11-02 59.153.114.14

Халх голыг чөлөөт бүс болгосон шийдвэрээ УИХ цуцлаад хөдөөгин бодлого дотроо халх голын районыг яаж ашиглахаа тусгах нь зөв. Хэрэв орон нутгийн албан тушаалтнууд гадаадын иргэнд хууль зөрчиж газар түрээслүүлсэн бол хуулийн хариуцлага хүлээлгэ.Ингээд л энэ асуудлыг эхний ээлжинд шийд л дээ.

Ard 2015-11-02 119.162.130.218

ENE MAN- han HUBICHLALIIG BAS L ESERGUUTSEJ BHIIM, EDEND ESERGUUTSEHEES UUR UM BN UU ? ? SAIN SAIHAN BODLOGO BOLGONIIG MUSHIGAN GUIBUULHIIM. URSHUULIIN HUULIAR YAAJ BAIB ? HUBICHILAL YAMAR UR DUN UGUDGIIG UNGURSUN HUGATSAA ND BATLAGDSAN ZUIL.

Ард 2015-11-02 184.188.140.11

4-r angiin bolovsroltoi 17 chingeleg spirteer ard tumnee horduulsan Atigar Jonhuu battulga ene buhnii ard bgaa, mun Atigar tarvaga elbegdorj ch bgaa, umhii AN-uusuudiig bugdiig Zailuulah tsag udahgui ireh bno....Jonhuu battulga Bol Mongoliin ediin zasgiig dampuuruulahad gol uureg guitsetgesen, hulgai luivar deermiig bizness uhaan gej oilgodog karmaanii hulgaichaas turiin hulgaich bolson zuunii shildeg luivarchin bno.

Зочин 2015-11-02 103.26.194.92

Бодлогын бичиг гэж бас юун бантан бэ

Зочин 2015-11-02 103.9.91.40

МАН хямралтай байдлыг далимдуулж бид аврана гэж тархи угаах зүйлээ ярьсаар улиг боллоо. 25 жил ингэж худлаа хуцсан. АН төр барихад эд нар огт ажлыг нь хийлгэсэнгүй. 6 сайдаас авхуулаад төрийн албанд байгаа бүх шатандаа хоролмаадаж төрийн эсрэг байж ирлээ. Манай намыг сонгочвол сайхан болно гэсэн үлгэрээ ярьсаар л..тэрэнд нь ард түмэн дахин итгэж сонголтоо хийнэ. Хуулиар хамгаалагдсан шинэ хувалзнууд дахин гарч энэ улс мөхлийн замруугаа шуудрана.

Партизан 2015-11-02 103.10.21.72

Халх голыг чөлөөт бүс болгох тогтоолоо нэн даруй цуцла.Тэнд өмнө нь газар олгосон асуудал энэ Бямбацогтод ямар хамаа байнаа.Улайрсан нөхдүүд болох Су.Батболдоо Бурмаатай нь хамт МАН зогсоох ёстой. Тэгэхгүй бол Та нөхөд сонгуулиар бүрмөсөн арчигдана шүү.

Зочин 2015-11-02 112.72.11.101

Тэгэхгүй бол Халх голын газрыг зарж барсан танай намын нөхдүүдийн булхай сөхөгдөх нь байна шүү.

Харилцагч 2015-11-02 180.235.184.10

Цалингын зээл авах гэж материалаа өгөөд 2 сар гаруй боллоо. Түр хүлээж бай л гэх юм.Төрийн банкаар цалингаа өгдөг байгууллагт ажилдаг миний буруу биш биз дээ. Бусад банкууд цалингиын зээлээ зүгээр л олгож байгаа ш дээ үнэн тамтай юм аа танай банк. Саяхан таньдаг найз минь ажлынхаа ойролцоо хямд байрны зээл хөөцөлдөөд ортол урдаас нь манайхаас зээл авсан барилгын ххк-с байр ав тэгүүл зээл олгоё гэсэн байгаам даа

Otgoo 2015-11-02 103.9.90.130

2016 онд Төрөөс мөнгөний талаар баримтлах үндсэн баримт бичигт юу юуг ил хэлэлцэж болдог болдоггүйг эрхэм гишүүн мэддэггүй л юм байх даа. Тэгсэн дорхноо ил цагаан өөрийн ХХК-даа хэдэн төгрөгний зээл, тендер авахаа хэлчихмээр юм.

Зочин 2015-11-02 103.26.193.78

Төрийн багкийг ХХБ-нд хувьчлахаар тохиролцоо хийгдсэн гээ биз дээ. МАН зогсоож чадах болвуу. Дэд захирлуудаар нь АН маш сул залуучууд тавьсан байсан