Ниссан жолоочгүй машинаа туршина

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

Ниссан жолоочгүй машинаа туршина

Сүүлийн үед автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд болон технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд жолоочгүй, өөрөө өөрийгөө жолоодогч автомат жолоодлого бүхий автомашин бүтээж байна.

Тэдний дийлэнх нь өөрсдийн бүтээсэн автомашинаа туршиж эхлээд байгаа ба ойрын 3-5 жилдээ замын хөдөлгөөнд эдгээр машинууд оролцох боломжтой хэмээн тооцоолж байгаа юм.
Үүний нэг нь автомашин үйлдвэрлэгч Ниссан компани бөгөөд тэд өөрсдийн бүтээсэн автомат жолоодлого бүхий автомашинаа туршихад бэлэн болжээ.

Гэхдээ тэд энэхүү машинаа 2018-2020 онд л худалдаанд гаргаж, замын хөдөлгөөнд оролцоход бэлэн болно хэмээн төлөвлөж байгаа аж.

Т.МӨНХ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж