BTS хамтлаг маргааш ТikTok дээр шинэ цомгоо урьдчилан танилцуулна

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

BTS хамтлаг маргааш ТikTok дээр шинэ цомгоо урьдчилан танилцуулна

BTS хамтлаг маргааш ТikTok дээр шинэ цомгоо урьдчилан танилцуулна

BTS хамтлагийн ARMY нарын хүсэн хүлээсэн зүйл тун удахгүй биеллээ олох  нь ээ. Дэлхийн урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг олоод буй Өмнөд Солонгосын К-поп урсгалын хамгийн том төлөөлөл BTS хамтлаг өөрсдийн “Map of the Soul” нэртэй шинэ цомгоо сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй TikTok платформ дээр урьдчилан танилцуулахаа зарлалаа.

Тус цомог нь BTS хамтлагийн дөрөв дэх цомог бөгөөд энэ сарын 21-ний өдөр буюу маргааш Өмнөд Солонгосын цагаар өглөөний зургаан цагт цацагдах аж. Урьдчилан цацах 30 секундын бичлэг нь бүхэлдээ “On” хэмээх шинэ дууных нь танилцуулга байх магадлалтай хэмээжээ.

Ямартай ч тэдний BTS хамтлагийн адилаар удахгүй бусад хамтлаг дуучид TikTok платформыг ашиглан өөрсдийн дуу болон цомгоо цацах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж