ФОТО: Лондоны загварын долоо хоног хэр болж өнгөрөв? | News.MN

ФОТО: Лондоны загварын долоо хоног хэр болж өнгөрөв?

ФОТО: Лондоны загварын долоо хоног хэр болж өнгөрөв?

ФОТО: Лондоны загварын долоо хоног хэр болж өнгөрөв?

Лондоны загварын долоо хоног намар, өвөл 2020 меланхолик өнгөтэй болж өнгөрлөө. Өмнөх улирлуудаас ялгаатай нь энэ удаагийн тайз улс төрийн чанартай мессежтэй байв. Дизайнер Вивьен Вествуд өөрийнхөө үзүүлбэрийг Жулиан Ассанжийг суллахыг шаардсан эсэргүүцэл болгон ашиглажээ.

Бусад дизайнерууд нарийн цэгцтэй дараалал, эрч хүчтэй хөгжим, тод, үзэсгэлэнтэй, гунигтай өнгөнүүдийн хослолоор дамжуулан ерөнхий нийгмийн байдал, гуниг гутрал, эсэргүүцэл илэрхийлэхийг зорьжээ.

Гэхдээ бас ч бүгд тийм гунигтай, бүүдгэр байсангүй л дээ. Өөртөө итгэлтэй дүр, тод аялгуу хэд хэдэн талаараа долоо хоногт эрч хүч нэмсэн юм. Софоморын дизайнер Ричард Куйнн ажилтан давхаргад чиглэсэн хурц үзүүлбэр, сахилгагүй санаагаараа долоо хоногийг байлдан дагуулж чадлаа.

Мөн Молли Годдардын загварууд панк, готик хэв маягийг хэт охинлог дүртэй гайхамшигтай хослуулж, Симоне Рочагийн хөнгөн романтиклал шоуг гялалзуулж байв. Рочагийн үзүүлбэрүүдийн ард пост панк аялгуу цохилж, тэр чигээрээ "амьдрал, хайр, хагацал" гурвыг сэтгэлд шивнэн хүүрнэсэн юм. Араны торго, даавуун сүлжмэл уран бүтээлүүд Ирландын эргээс зэрлэг бүсгүйчүүлийг салхиар туугаад авчирсан мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.

Түүнчлэн Лена Данхэм эмэгтэй модел анх удаа 16Arlington-ыг төлөөлөн алхаж, Бюрберригийн Рикардо Тиски өөрийн алтан гурвал болох Белла, Жижи Хадид, Кендал Женнер нараар тайзыг сэргээв.

Орчин цагийн хүчирхэг дүр төрх

Лондонд амьдардаг Солонгос гаралтай дизайнер Режина Пё хүч чадал болон гял цял өнгийг өдөр тутмын хувцсанд шингээсэн матт, металлик, дур татам арьс, хөвөн даавууг хослуулан материалын гадар, хэмжээс дээр сонирхолтой тоглож, бариу нударга, том зах, урт түрийтэй гутал, хэт том халаасаар босгосон коллекцоо амжилттай толилууллаа.

Ажилдаа өмсөж болохоор томдсон хүрэм, цувыг Украины дизайнер Петар Петров мөнхлөв. Тэгээд зогссонгүй, тэрбээр 1950 оныг эргүүлэн авчирч өргөн захтай, шулуун хүрмийг санууллаа.

Викториа Бекхэм хэзээ ч өмсөж болохоор гялалзсан коллекцоо танилцуулав.

Хөгжөөн дэмжигч болон урлагийн сургуулийн охид

Лондончуудын хайртай Молли Годдард урлагийн сургуулийн охидын үзэсгэлэн гоог маш сайн дөвийлгөж үзүүлэв. Тэр тусмаа өөрийн нэрийн хуудас болсон Портбелло гудамжны хэв маягийг хоёр дахин онцолж, цэцгэн хатгамалтай ноосон цамц, үрчгэр банзал, платформ гутал, урт ханцуйтай, гот судалтай цамц, сургуулийн бантик болон томдсон малгай толилуулсан нь үзэгчдийн нүдэнд од мэт л гэрэлтэн харагдаж байв.

Уарнер Бростой хамтран DC ертөнцийн амин сүнс Харли Квийнийг эргүүлэн авчрахаар бүтээсэн "Birds of prey" киноноос онгодоо хөглөсөн Годдардын галзуу охин Мими Уэйд халтар зурагтай футболк, өндөр оноотой үдэшлэгийн бус даашинз, пом пом цүнхийг өөрийн дүнсгэр харцтай нийлүүлэн ууртай хөгжөөн дэмжигчийн дүрийг гайхалтай илэрхийлжээ.

Бие, толгойн гоёл

Сагсгар ханцуй бол бүсэлхийн шулуунаас дээш ганцаараа байхаар заяагдсан зүйл биш. Ричард Куинн фетиш элементүүд, бүтэн нүүрний арьсан баг, хөвсгөр, сагсгар юүдэнг загварын тайзан дээр зүрхэнд сийлэх шиг л боллоо. Кристофер Кейн гелэн энгэрийг үнэт чулуугаар чимж, үдэшлэгийн даашинз, оёмол хүрмүүдийг тодотгожээ.

Хэвийнээс хэтэрсэн том хиймэл үс, Мэтти Бөвэний Баасан гаригийн шоуг анзаарахгүй өнгөрөх ямар ч боломж байсангүй. Түүний шоун дээр Уэйдийн илүү өхөөрдөм дүр төрх тодорч, Молли Годдардын чихний дээгүүрх малгай, зураачийн унжсан малгай гайхалтай харагдаж байв.

Симоне Рочагийн биширмээр коллекц ясан цагаан өнгөнөөс эхлээд тас хар өнгөөр аялуулах болно. Тэрбээр сүйт бүсгүйн төрхийг сүлжмэл торон гивлүүрээр амилууллаа.

Драматик загвар болон гунигтай хөгжим

Цэцгэн хэлхээгээр чимэглэсэн нео-классик танхимд Ричард Куйнны шоу болов. Эдений цэцэрлэгт хүрээлэнгийн том хаалга цэлийтэл нээгдсэн мэт хүч чадал мэдрүүлэм өндөр хана, тансаг хөшигний чимэглэл зарим моделиудын гоёлтой хосолсон харагдана. Ард нь британи дуучин Ханна Грэйсийн дуу төгөлдөр хууртай хоршин эгшиглэх нь гайхамшигтай.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж