Philips шинэ утас танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

Philips шинэ утас танилцууллаа

Электрон бараа үйлдвэрлэгч Philips компани шинэ загварын ухаалаг гар утсаа танилцууллаа. Энэхүү гар утас нь Sapphire S616 нэртэй ба одоо худалдаанд байгаа бусад ухаалаг гар утаснуудаас дэлгэцийн гэрлээрээ ялгагдах гэнэ.

Одоо хэрэглээнд нэвтрээд буй бүхий л гар утасны дэлгэц нь цэнхэр гэрэл ашиглан гэрэлтүүлдэг ба энэ нь нойр хулжаах, нойргүйдэлд хүргэх хамгийн том шалтгааны нэг болдгийг эрдэмтэд тогтоожээ.

Тиймээс тус компани цэнхэр гэрэл ашиглаагүй дэлгэцтэй ухаалаг утсыг бүтээсэн аж.

Энэхүү гар утсыг одоогоор зөвхөн БНХАУ-д худалдаанд гаргаад байгаа аж.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж