Японы Хиого мужийн Кобе хотын нэгэн эмнэлгээс өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гариг (2020.02.13)-т 6000 амны хаалт хулгайд алдагдсан хэрэг гарчээ. Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр, хотын цагдаа нар гэмт этгээдүүдийг олж илрүүлэхээр шалгаж эхэлсэн байна.
Кобе хотын эмнэлгийн улаан загалмайн ажилчид дотроо олон мянган амны хаалттай дөрвөн том цаасан хайрцаг алга болсныг олж мэджээ. Хайрцаг бүрт 120 жижиг савлагаа бүхий амны хаалт байсан аж.
Энэхүү мэдээллийг эмнэлгийн зүгээс өнгөрсөн Даваа гариг (2020.02.18)-т цагдаа нарт өгчээ. Дотроо дүүрэн амны хаалттай хайрцгуудыг эмнэлгийн гурван давхрын техникийн өрөөнд хадгалж байсан бөгөөд тус өрөө нь ихэвчлэн түгжээтэй байдаг аж.
Эх сурвалж: AFP
Холбоотой мэдээ