Хүн төрөлхтний өнөөгийн амьдралд хамгийн их хэрэг болдог компьютерийн үйлдлүүд бол яах аргагүй Cut, Copy, Paste билээ. Тус үйлдлийг зохиосон компьютерийн шинжлэх ухааны эрдэмтэн Ларри Теслер өнгөрсөн Даваа гариг (2020.02.17)-т бурхны оронд заларчээ.
Тэрбээр 1945 онд АНУ-ын Нью-Йорк хотод мэндэлсэн бөгөөд Стенфордын их сургуульд компьютерийн шинжлэх ухаанаар суралцаж төгсчээ. Хиймэл оюун ухааны судалгааны ажлынхаа дараахан тэрбээр 1973 онд технологийн Xerox компаний Пало Алто хотын судалгааны төвд ажилд орсон байна. Тэнд ажиллаж байх хугацаандаа Ларри Теслер компьютерийн үйлдлийн системийг хялбарчлах, текстийг илүү хурдан хугацаанд олон талтаар ашиглах боломжтой Cute, Copy, Paste командыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн юм.
Тэрбээр мөн Стив Жобстэй хамтран Apple компанид 1980-1997 оныг хүртэл ажиллаж хугацаандаа анхны хувийн компьютер компьютер болох Macintosh, QuickTime, Lisa болон Newton tablet зэрэг төслүүдэд гар бие оролцож байжээ. Ларри Теслер Apple компаниас гарсныхаа дараа Amazon,Yahoo, 23andme зэрэг техник технологийн компаниудад насаараа хүчин зүтгэсэн юм.
Холбоотой мэдээ