Эмэгтэйчүүдийн карьерт тохирсон компанийн нэгээр Москвагийн метро тодров

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн карьерт тохирсон компанийн нэгээр Москвагийн метро тодров

Эмэгтэйчүүдийн карьерт тохирсон компанийн нэгээр Москвагийн метро тодров

Эмэгтэйчүүд амжилттай ажиллаж, карьераа өсгөх боломжтой Оросын топ 20 компанийн нэгээр Москва хотын метро нэрлэгдсэн байна. Энэ жагсаалтыг Forbes Woman сэтгүүл гаргадаг.

"Топ-20 жагсаалтын 17-д Московский метрополитен багтлаа. Энэ жагсаалтыг хэд хэдэн үзүүлэлтэд үндэслэн гаргадаг. Тухайлбал, тухайн компанийн нийт ажилчдад эзлэх эмэгтэй ажилчдын тоо, тэдгээрийн цалин хөлсний хэмжээ болон албан тушаал, ур чадварын зэрэг ахиулах боломж зэргийг үндэслэдэг” хэмээн Москвагийн метро компанийн Хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ.

Москвагийн метро нийт 60 мянган ажилчинтай бөгөөд үүнийг 21 мянга нь эмэгтэй ажилчин юм. Сүүлийн 10 жилд эмэгтэй ажилчдын эзлэх хувь 20 хувиар нэмэгджээ. 2011 онд эмэгтэй ажилчдын тоо 17 мянга 400 байжээ.

Москва хотын метронд эмэгтэйчүүд хамгийн энгийнээс эхлээд удирдах шат хүртэл бүхий л түвшинд ажилладаг байна. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиар метроны вагоны машинистаар зөвхөн эрэгтэй хүн ажиллах боломжтой байгаа боловч 2021 онд уг хуульд өөрчлөлт оруулж, эмэгтэйчүүд машинистаар ажиллах боломжтой болгох гэж байгааг Москва хотын метро мэдээллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж