ОХУ-ын ХАА-н бүтээгдэхүүний мэргэжлийн хяналтын газар БНХАУ-аас хүнсний бүтээгдэхүүнийг гар тээшээр оруулахыг түр хугацаанд хориглолоо.
Нэн ялангуяа бүх төрлийн махан бүтээгдэхүүнд онцгой хяналт тавих бөгөөд уг бүтээгдэхүүн үйлдвэрийн аргаар боловсруулж, шаардлагатай шошго тэмдэгтэй байсан ч оруулахгүй ажээ.
Энэ арга хэмжээ нь коронавирус болон гахайн африкийн тахлаас сэргийлэх зорилгоор авагдаж байгаа юм.
ОХУ-ын Ерөнхий сайдын шийдвэрээр хоёрдугаар сарын 20-ноос БНХАУ-ын иргэдийг ямар ч зорилготой байсан улсынхаа хилээр түр хугацаанд нэвтрүүлэхгүй болсон.
Коронавирусийн халдварын улмаас ОХУ Алс Дорнод дахь БНХАУ-тай хиллэсэн боомтуудын хөдөлгөөнийг зогсоож, Монголтой хиллэсэн боомтуудын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм.
Мөн Хятадтай агаарын нислэгээ цөөлж, одоогоор зөвхөн "Аэрофлот" компани Бээжин, Шанхай, Гуанжоу, Хонгконг руу нисч байна. Хоёрдугаар сарын 3-аас Хятадтай төмөр замын хөдөлгөөнөө мөн ОХУ хаагаад байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ