Ус уусан ч таргалаад байх юм. Яагаад? | News.MN

Ус уусан ч таргалаад байх юм. Яагаад?

Соёл зөвлөж байна

Ус уусан ч таргалаад байх юм. Яагаад?

Ус уусан ч таргалаад байх юм. Яагаад?

Хүний бие яг л машин адил. Машин түлшээр цэнэглэгдэн ажилладаг шиг хүний бие хоол хүнснээс энерги, эрч хүчээ авдаг.

Нас, хүйс, өндөр, нам, хэр хэмжээний хөдөлгөөн хийдэг, ажлын онцлог зэргээс шалтгаалан хүн бүрийн өдөрт авах илчлэгийн /calorie/ хэмжээ харилцан адилгүй өөр өөр байдаг.

Тухайлбал, өсвөр насны эрэгтэй хүүхэд, ахмад настай эрэгтэй хүнээс харьцангуй илүү их хэмжээний илчлэг авах шаардлагатай байдаг.

Бодисын солилцооны явцад ялгарсан илчлэг илүүдэл үүсгэвэл тэр хэмжээгээр өөх болон хуримтлагдан, биеийн жин нэмэгддэг. Үүнийг таргалалт гэнэ.

Хүний биед тодорхой хэмжээгээр өөх заавал байх ёстой ба энэ нь шаардлагатай үед ашиглах нөөц болон хуримтлагдсан байдаг. Харин таргалалт нь тэр хэмжээнээс давсан илүүдэл өөх үүсэхийг хэлнэ.

Таргалалт үүсэх шалтгаан:

  • Бодисын солилцооны алдагдал
  • Хооллох буруу зуршил
  • Дааврын тэнцвэр алдагдал
  • Нийгмийн хүрээлэл
  • Зүрх судасны өвчлөл
  • Жирэмслэлт
  • Удамшил
  • Стресс
  • Ядаргаа
  • Дутуу нойр
  • Чихрийн шижин
  • Хөдөлгөөний хомсдол

Хоол хүнс идэх үед ходоодонд орсон өөхөн хүчил нь инсулин дааврын нөлөөн дор өөхөн молекул болон хувирч дусал хэлбэрээр хадгалагддаг. Инсулин ийнхүү бие махбодыг  эрч хүчээр сэлбэхээс гадна биед өөх тос хуримтлуулахад хүргэдэг. Хэрвээ инсулины хэмжээ өндөр бол өөх тос тэр хэмжээгээр хуримтлагдана. Хүний бие организм дахь өөхөн эсийн тоо тогтмол байна. Өөрөөр хэлбэл нэгэнт өөхөн эс үүсвэл тоо нь хэзээ ч багасахгүй гэсэн үг юм. Хүн турах арга хэмжээ авахад өөхөн эсийн тоо багасдаггүй, зөвхөн хэлбэр нь өөрчлөгддөг. Өөхөн эс нь томорч өргөсөн, диаметрийн хэмжээ нь ихэссэнээр биеийн галбир алдагддаг.

Хүний биед арьсны доорх болон дотор гэсэн 2 төрлийн өөх байдаг. Арьсны доорх “ил” өөх нь бодисын солилцоо муу учир удаан задардаг бол дотор эрхтнүүдийн гадна байрлах өөх нь илүү хурдан задардаг.

Таргалалт, биеийн илүүдэл жингээсээ салахыг хүсвэл Соёл Фитнесс Клубыг зориорой. Мэргэжлийн багш дасгалжуулагч нар зөвхөн танд тохирсон дасгалжуулалт, төлөвлөгөөгөөр багшлах болно.

Утас: 7700-9966 /2/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-21 103.212.116.177

Таргалах биш, хавагнаж байгаа юм байлгүй

Avatar

Зочин 2020-02-21 66.181.161.118

Өдөрт 2-3 удаа л идэх хэрэгтэй. Аятайхан хоол унд гудралт, зөв нэртэй архидалт зэрэгт амны хишиг муутай бай.

Avatar

Зочин 2020-02-21 107.170.68.59

Har us gudrahaa boli.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж