I BERRY брэнд төрлөө нэмж, уудаг боллоо

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

I BERRY брэнд төрлөө нэмж, уудаг боллоо

Аз жаргалын амт уриатай Айсмарк компани нь хэрэглэгчдийн сэтгэл ханамж, эрэлт хэрэгцээг үндэслэн дэлхийн стандартын дагуу жил бүр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уламжлалтай. Өнгөрөгч 2019 онд нийт 11 шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, хэрэглэгчдийн таашаалыг хүртсэнээс гадна “Ямааны сүүтэй” зайрмагаараа “Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” компани болж байсан амжилттай.

Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс зах зээлд хамгийн эрэлттэй байдаг зайрмаг бол Инээмсэглэл бэлэглэх байгалийн амт уриатай эмэгтэйчүүдэд зориулсан IBerry брэнд юм. Энэхүү брэнд бүтээгдэхүүн 2010 оноос зах зээлд нэвтэрч хэрэглэгчдийнхээ таашаалыг хэдийнээ хүлээхээс гадна Монгол Улсын нөхөн сэргээгддэг нөөц болох байгалийн зэрлэг жимс чацаргана, нэрс, аньс жимсийг ашиглан үйлдвэрлэдэг юм. Уг зайрмагт шинэчлэлт хийж, 2019 онд сав баглаа боодлыг шинэчлэн гаргаж, аягатай төрлийг нэмж байсан бол 2020 онд дахин байгалийн зэрлэг жимсний нунтаг үйлдвэрлэж эхэллээ.

Байгалийн зэрлэг жимсийг үйлдвэрийн аргаар боловсруулан нам температурт усыг ууршуулан хатаадаг бөгөөд жимсэнд агуулагдах амин дэм, шимт бодисын агууламж шингэн жимстэй адил хэмжээнд үлддэг онцлогтой. Тэсо корпораци 2019 оноос эхлэн “Нам даралтаар хатаах” шинэ төхөөрөмжийг Монголдоо нэвтрүүлэн IBERRY брэндийг савлан хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн. Ийнхүү зэрлэг жимсийг нам даралтаар хатааж үйлдвэрлэж байгаа нь Монголдоо анх удаагаа нэвтрүүлсэн инновацлаг нээлт болж чадсанаас гадна ямар нэгэн нэмэлт бодис ороогүй зэрлэг жимсээрээ байгаа нь хамгийн том онцлогтой.

Гэр бүлээрээ дархлаагаа дэмжихэд хамгийн зөв сонголт бол Инээмсэглэл бэлэглэх байгалийн амт IBERRY брэнд юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж