ЭМЯ-нд дархлаа дэмжих эм бэлдмэл хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

ЭМЯ-нд дархлаа дэмжих эм бэлдмэл хандивлалаа

Монгол  Эм  Импэкс  Концерн  нийгмийн  хариуцлагынхаа  хүрээнд  шинэ коронавирусийн халдварын өндөр эрсдэлтэй энэ цаг үед Эрүүл Мэндийн Яаманд 5 сая төгрөгийн үнэ бүхий  дархлаа дэмжих эм бэлдмэлийг гардууллаа.

Өнөөдрийн  байдлаар  шинэ коронавирусийн халдвараар 30 гаруй улс орны 75,735 хүн өвчлөөд байгаа бөгөөд 2,128 хүн нас бараад байгаа юм. Харин манай улсад энэхүү  халдварын  тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ нь Эрүүл Мэндийн сайд Д.Сарангэрэл  болон Эрүүл Мэндийн Яам,  холбогдох тамгын газар,  эмнэлгийн байгууллагын  баг бүрэлдэхүүний нэн хариуцлагатай, хурдан шуурхай ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Хүн  ардынхаа  эрүүл  мэндийг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй Эрүүл Мэндийн  Яам,  эмнэлгийн  байгууллагын нийт баг хамт олонд Монгол Эм Импэкс Концерны зүгээс гүн талархал илэрхийлье.

Аюулт  өвчний эрсдлээс сэргийлэхэд иргэн бүрийн үүрэг оролцоо чухал тул хүн бүр  хариуцлагатай,  сонор  сэрэмжтэй  байж, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг  ёсчлон  биелүүлж  шинэ  коронавирусийн  халдвараас  урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Монгол Эм Импэкс Концерн – Эрүүл, аз жаргалтай амьдралд хамтдаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж