Ханхүү Уильямын гэр дээгүүр онгоц нисэхгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ханхүү Уильямын гэр дээгүүр онгоц нисэхгүй

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

Ханхүү Уильямын гэр дээгүүр онгоц нисэхгүй

Их Британийн ханхүү Уильямын гэр дээгүүр онгоц нисэхийг хориглосон хориг ням гаригаас /XI.1/ хэрэгжиж эхэлжээ. Кембрижийн гүн Уильям гэр бүлийн хамт амьдардаг Английн зүүн хэсгийн Норфолк хот дахь харш дээгүүр онгоц нисэхийг хориглосон аж. Гэхдээ хоригт Их Британийн хатан хаан II Элизабетагийн нисдэг тэрэг, түргэн тусламжийн нисдэг тэрэг зэрэгт хамаарахгүй аж. Энэ нь Их Британийн хаан угсааны гэр бүлийг халдлага болон папарацци зурагчдаас хамгаалах арга хэмжээ гэнэ.

Норфолк дахь 10 унтлагын өрөөтэй харшид Уильям эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт ихэнхи цагийг өнгөрөөдөг байна.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE-FRANCE PRESSE

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!