Ард санхүүгийн нэгдэл ногдол ашиг хуваарилна | News.MN

Ард санхүүгийн нэгдэл ногдол ашиг хуваарилна

Ард санхүүгийн нэгдэл ногдол ашиг хуваарилна

Ард санхүүгийн нэгдэл ногдол ашиг хуваарилна

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл компанийн 2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлангийн үр дүнг хэлэлцээд 2019 оны нийт ашгаас 12.65 хувь буюу нэг тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаар хуваарилахаар шийдвэрлэлээ. Нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ 34.95 төгрөг байгаа бөгөөд 6 сарын 30-ны дотор “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК-ар зуучлуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон байна. Мөн Ардын хөрөнгө оруулалттай Ард Даатгал ХК 850 сая төгрөг, Ард Кредит ББСБ ХК 1.184 тэрбум төгрөг, харин Монгол Шуудан ХК 331 сая төгрөгийн ногдол ашиг тус тус хуваарилахаар болжээ. Ард нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2020 оны 4 сарын 25-ны өдөр хуралдуулахаар тогтсон байна.

АРД ДААТГАЛ ХК 850 САЯ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Ард Даатгал ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны 2 сарын 17-ны өдрийн эчнээ санал хураалтаар 2019 оны цэвэр ашгийн 49.45 хувь буюу 850 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаар хуваарилахаар шийдвэрлэлээ. Ингэснээр нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээ 34 төгрөг болсон байна.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хөрөнгө оруулалттай Ард Даатгал ХК нь сүүлийн дөрвөн жил дараалан ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн нь бидний хувьд чухал үзүүлэлт юм. Өнгөрсөн жил нэгж хувьцаанд хуваарилах ногдол ашгийн хэмжээ 25.27 төгрөг байсан бол энэ жил 34 төгрөг болж өссөн байна.

Ард Даатгал ХК нь 1994 онд байгуулагдсан даатгалын салбарын нэр хүндтэй компаниудын нэг бөгөөд 24 салбар, төлөөлөгчдөөрөө дамжуулан орон даяар даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгож байна. 2018 онд анхлан IPO хийж 1,359 хувьцаа эзэмшигчидтэй нээлттэй хувьцаат компани болсон бол 2019 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар энэ тоо 1,637 болж өсжээ.

Компанийн зүгээс 2020 онд харилцагч, үйлчлүүлэгч нартаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохын зэрэгцээ даатгалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим даатгалын үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ард Даатгал ХК нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа 2020 оны 4 сарын 25-ны өдөр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хурлаар 2019 оны санхүү, үйл ажиллагааны тайланг танилцуулах юм.

АРД КРЕДИТ ББСБ ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Ард Кредит ББСБ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны 2 сарын 19-ний өдөр ТУЗ-ийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалтаар явуулж, 2019 оны  цэвэр ашгийн 50 хувь буюу 1.18 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийн дагуу нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээ 4.23 төгрөг байх ба 2020 оны 6 сарын 30-ний өдрийн дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-иар зуучлуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд ногдол ашгийг байршуулахаар болсон байна.

Ард Кредит нь үнэт цаасаа олон нийтэд нээлттэй санал болгох бизнес төлөвлөгөөнд жил бүр хувьцаа эзэмшигчиддээ цэвэр ашгийн 20 буюу түүнээс дээш хувийг ногдол ашиг хэлбэрээр тараах тухай тусгасан бөгөөд ийнхүү хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэн ажилласан явдал боллоо.

Мөн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2020 оны 4 сарын 25-ны өдөр хуралдуулахаар урьдчилсан байдлаар товлоод байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж