Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Б.Батболд, ИТХ-ын төлөөлөгч н.Батжаргал нар өнөөдөр (2020.02.20) Засаг дарга С.Насанбатын хууль зөрчсөн баримтуудыг олон нийтэд дэлгэлээ. Тэд мэдээллээ үндсэн гурван агуулгад багтаан ярьсан юм.
НЭГДҮГЭЭРТ, Засаг дарга С.Насанбат нь Дархан-Уул аймагт алт олборлодог аж ахуйн нэгжүүдтэй холбоотой байж болзошгүй аж. Учир нь С.Насанбат нь хууль бусаар алт олборлогчдын эрх ашгийг хамгаалж, тэдний захиалгаар аймгийн удирдлагын түвшинд шийдвэр гаргуулдаг байх магадлалтай гэж тэд хэллээ. Ганцхан жишээ хэлэхэд, “Дархан хайрханы хөндий”, “Дархан хайрханы өсгүүр”, “Бат хишиг арвижих”, “Өрнөх өсөх дэвжих” гэсэн нөхөрлөл нь зөвшөөрөлгүйгээр Шарын голын зэвсгийн агуулахын орчимд бичил, уурхайн үйл ажиллагаа явуулж байна.
Уг нөхөрлөлд зөвшөөрөл өгөхийн тулд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болон хурлын хуралдаанаар хэлэлцэх ёстой. Түүний дараа Ашигт малтмалын хэрэг, эрхлэх газар болон Засаг даргад уламжилж орборлолт хийх зөвшөөрлийг өгдөг байна. Гэтэл эдгээр нөхөрлөл нь ИТХ-ын хурлаар хэлэлцүүлээгүй, зөвшөөрөл аваагүй мөртлөө 2019 оны намраас эхлээд олборлолт хийж эхэлсэн байна. Эдгээр нөхөрлөлүүд олборлолтоо хийж дуусаад буцаагаад газрыг нь булж хаячихаад явчихсан.
Хууль бусаар алт олборлолт бүтэн нэг жил явсан байхад үйл ажиллагааг нь дэмжсэн цаашлаад хяналт тавиагүйд Засаг дарга С.Насанбатыг буруутгаж байна. Уг нь аймгийн Засаг дарга нь бичил уурхай эрхлэгчдэд хууль эрх зүйн хувьд хяналт тавьж ажиллах ёстой эрх бүхий сүбьект гэж Б.Батболд хэллээ. Засаг дарга нь дээрх бичил уурхай эрхлэгчдэд хараа, хяналт тавиагүйгээрээ Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар хууль бус бичил уурхайн үйл ажиллагааг зогсоох ажил 2019 оны намраас эхэлсэн байхад уг захирамжийг зөрчсөн ажил Дархан-Уул аймагт хийгдсээр байгаагийн тод жишээ энэ юм. Уг хэргийг шалгуулахаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хандсан ч хэрэгсэхгүй болгосон байна.
ХОЁРДУГААРТ, Дархан-Уул аймагт хөрөнгө оруулалт, төслийн мөнгө хараа, хяналтгүй зарцуулагддаг болсныг С.Батболд, н.Батжаргал нар мөн мэдэгдлээ. Тухайлбал, 2016-2019 онд Дархан-Уул аймагт улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангаас маш олон тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжсэн байна. Зөвхөн 2019 онд л гэхэд 45 орчим тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Уг мөнгөөр Дарханы МАН-ын болон Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан ажлуудыг хийж байгаа аж. Гэхдээ төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой ноцтой олон асуудал гардаг. Худалдан авах тендер шалгаруулалт , ажлын үр дүн нь иргэдийн сэтгэл ханамжийг хангахгүй байна гэж тэд мэдэгдэв.
Мөн аймгийн ИТХ-аас ажлын хэсэг гарч төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгахад хангалтгүй гэх дүгнэлт гаргасан байна. Тухайлбал, Дархан-Уул аймаг дахь “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-г гурван тэрбум төгрөгөөр тохижуулах тогтоолыг ИТХ-ын хуралдаанаар баталсан байна. Энэ дагуу 2019 онд 1.2 тэрбум төгрөгөөр уг паркад зургаан ширхэг тоглоом худалдаж авах шийдвэр гарчээ.
Гэтэл тоглоом авах тухай ИТХ-ын шийдвэр 11 сард гарсан байхад тендерт шалгарсан TSJ компани 2018 оны нэгдүгээр сарын 01-ны өдөр байгуулагдаад тоглоомыг худалдан авч нийлүүлсэн байна. Тэдний авсан тоглоом нь зах зээл дээр хямд зарагддаг ч өндөр үнээр Дархан-Уул аймагт нийлүүлсэн мөн бүтээгдэхүүний чанар, суурилуулалт зэрэг нь 1.2 тэрбум төгрөгтөө ороогүй байгаа нь анхаарал татаж байна гэж Б.Батболд, н.Батжаргал нар мэдэгдсэн юм.
Хамгийн ноцтой нь цэцэрлэгт хүрээлэн тохижуулах нэрээр газрын хууль бус наймаа явагдаж байгаа аж. Зургаан тоглоомыг суурилуулахын тулд 2.2 га газар хангалттай. Гэтэл 8.4 га газарт тоглоомыг суурилуулна гэж газрыг чөлөөлөөд байгаа аж. Тэгэхээр энэ том хэмжээтэй газрыг зориулалтын бусаар ашиглаж магадгүй хэмээн хардаж байна хэгэж тус төлөөлөгчид хэлсэн юм.
ГУРАВДУГААРТ, С.Насанбат дарга намыг төлөөлж сонгуульд орох гэж байна. Гэтэл тэрбээр өмнө нь гэмт хэрэгт нэр холбогдож шалгагдаж байсан. Ийм хүмүүст сонгуулиас өмнө хариуцлага тооцож намаа цэвэрлэх ёстой гэж Дарханы МАН-ын гишүүд үзэж байгаа аж.
Дарханы ИТХ нь 33 гишүүнтэй бөгөөд сөрөг хүчингүй, 3 бие даагчтай. Гэтэл сүүлийн үед нам дотроо хоёр хуваагдаж улс төржилт нь их болжээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид орон нутгийн хэвлэлд ярилцлага өгөх ч эрхгүй болсон байна. Ярилцлага өгмөөр байна гэхэд нь "Засаг дарга та нараас ярилцлага авч болохгүй" гэж хэлдэг байна.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-02-20 202.179.31.61
үнэн л баримт шүү дээ. Намын мөнгө босгох даалгавартай н**ш учраас дээрээ хаалт хамгаалалттай амьтан. Хүрэлсүхээ танай намын хулгайч нар хаа сайгүй новшрох юм аа. Насанбат ч тэдний нэг. ТАНАРТАЙ СОНГУУЛИАР НЭГ ТООЦОО ХИЙНЭЭ ХИЙНЭ
Зочин 2020-02-20 202.179.30.42
хүний адаг царайлсан хоёр н**ш юугаа солиороод яваан, яршиг л байна шдээ. сайндаа ч биш нэг амьтны зараалаар ингэж яваа л даа ойлгомжтой. амьтны тоглоомонд күүкэл болж Доржзодовууд гэдэг тамгата тавиулж нүүрээ барах нь дээ.
Зочин 2020-02-20 66.181.161.90
Нам доторх чацганууд энд тэндгүй өмхийгээ тавьж бнда өшөө жаахан хөөрөгдвөл өмнөх балингууд нь гараад л ирнэ.
Зочин 2020-02-20 202.131.231.86
Насанбатыг зайлуул тэр бол Дарханд хөгжлийн талаар юу ч хийгээгүй. тэр алттай холбоотой баримт маш олон байгаа
mangar 2 2020-02-20 202.9.46.1
ene 2 odoo boliooooooo. iim uls tor yawhaa bolitson shdee. hun gutgeh bas huulitai bdg shuu
эрх мэдлийн тулаан 2020-02-20 64.119.16.249
хөөрхийс идэж ууж чадаагүй гээд гомдож байгаа юм байна, дараа 4 жилд бид идэж уумаар байна гэсэн нь үг шдэ
жавхлан 2020-02-20 66.181.185.50
насанбатыг удахгүй зайлуулна аа. баянхонгор луугаа зайлах хэрэгтэй. дарханыг дарханы хүү л хөгжүүлнэ шүү. насанбатын тэжээвэр гөлөгнүүд яагаад дарханы хүүхдүүдийн ярьж байгааг харлуулах гээд байна аа. нөгөө нэг тэжээвэр гөлөг иргэн ОГНИЙ яасан бэ таг дуугүй. бас насанбатын зөвлөх гээд байгаа юм аа.багийн ЗАСАГдарга хийж чадахгүй ардилсан намын гишүүн байж байгаад насанбатаас хэдэн халтар цаас аваад хаянхярваа насанбатын тэээвэр гөлөг болсон доо. одоо юм л бол ардчилсан намыг муулж байдаг болсон.
Зочин 2020-02-20 202.9.47.49
ДЭМЖИЖ БАЙНА
Авлигачин насанбат 2020-02-20 66.181.178.148
Насанбат угаасаа л алтны нинжа, авлигын хэргээр шоронд сууж байсаныг Дарханчууд бугд мэдэж байгаа ш дээ
Zochin 2020-02-20 122.201.21.44
Yag unen shariin goliiin bichil uurhain Tsetsegmaa Nasanbatad abilga ogdog bichil uurhai ajiluulj baigaad tehnik oruulj oorooo ideed bulaagvi orihson shar hotol geh gazar ireed vzsench bolno shariin golchuud bvgd medne.
Зочин 2020-02-20 202.126.89.119
Иш чааваас даа. АНаас нэр дэвшихээр горилж мөнгөө тушаасан Нямдаваа болон Дашуудын гар хөл болсон Батжаргал, Батболд 2 өрөвдөлтэй харагдаж байна. Нямдаваа улс төрд дөнгөж цухуйх гэж байгаа ухаантай юм бол 100 жилийн түүхтэй том намыг халаасны найз Батжаргалаараа задлах гээд их том санаалжээ
Zochin 2020-02-20 202.126.89.47
er ni tegeed 2018oni hydaldan abalt hiisen komfanid 2019ond tendereer yalsan gej mungu shiljuulne gedeg bol baij bolomgui uildel wym daa…arai ch dee. ter 8.4 ga gazar olgoltin asyydal chini hyyli bys geed yarigdaad l bsan…..gereeg ni tsytslaagui wym yy….
Zochin 2020-02-20 202.126.89.47
Barimtaar yarih heregtei bna aa…barimtgui bolohoor humuus itgehgui bna aa…yg ni zub l asyydal hunduj bna…
Билэг 2020-02-20 64.119.26.13
Сүртэй юм юу ч алга байна ш дээ.Баримт алга дөө.
Зочин 2020-02-20 202.70.34.38
батжаргал ч гэж бас адил. Чадахгүй байж өндөр албан тушаал нэхнэ. өгөхгүй болохоор эсрэг кноп дарна. тэрийгээ булзайруулж ялагдчихаараа ялсан талд тугаа бариад гүйчихдэг. Чиний дэргэд Насанбат чинь эр хүн. чам шиг гар байсан бол ядаж л захиргаанд ажилладаг эхнэрийг чинь ажлаас нь хөөх байсан байх даа тэ. Миний найзаа гэж эхэлдэг дууг цагтаа эхнэрээ дагуулаад дуулж явсан бичлэг чинь бий шүү. хахаха
Зочин 2020-02-20 202.70.34.38
Батболд минь дээ яасан их өшөө хорсол вээ. БАяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм байна лээ шд гэдэг үг яааг чамд тохирно шдээ. Намын дэд даргаас жижигхэн хор найруулах аядаж байгаад уначихаад ингэж байгаа юм чинь өшөө том дарга болж байгаад унасан бол бараг өмдөндөө б**х нь дээ тээ. Дарханыхандаа жинхэнэ нүүр царайгаа харуулж байгаад чинь баяр хүргэе. Тэртэй тэргүй даравч далдайна чиний булхай. Амжилт.
Зочин 2020-02-20 202.179.30.42
Мэдрэл муутай хоёр гар ороо жороогоороо нийлчихсэн тууж явна шдээ. Нэг нь хүүхэн хүчиндээд намын дэд даргаас хусагдсан нөгөө нь хүссэн ажлыг нь өгөөгүйд дөрвөн жил гоншгонож яваа новшийн гарууд шүү дээ. Энэ хоёрыг дарханы намынхан үздэггүй юм билээ. Өө сэв хайгаад хүний б**с ухаж яваа амьтас.
Irgen 2020-02-20 192.82.71.55
Iim uil ajillagaa hezee ch amjilt abchirahgui harin bur esregeer oilgogdoj bna. Alban tushaal abaagui geed bgaa yum bolobuu muuhai harahdaj bna daa.