Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн сарын 30-нд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан гэрээс нь баривчилсан юм. Түүнийг Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбоотой асуудлаар баривчилсан гэх мэдээлэл бий.
Тэгвэл энэ асуудалтай холбоотой мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр 14.30 цагт өгөхөөр боллоо.
Т.НОМИН