ОХУ-д үйлдвэрлэсэн нисэх онгоцыг хэн ч захиалсангүй

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

ОХУ-д үйлдвэрлэсэн нисэх онгоцыг хэн ч захиалсангүй

ОХУ-д үйлдвэрлэсэн нисэх онгоцыг хэн ч захиалсангүй

ОХУ-д үйлдвэрлэсэн Сухой Супержет 100 нисэх онгоц энэ он гарсаар ямар ч захиалга хүлээж аваагүй талаар “Reuters” агентлаг мэдээллээ. ЗХУ задарснаас хойш ОХУ-д үйлдвэрлэсэн анхны зорчигч тээврийн нисэх онгоц 2011 онд үйлчилгээнд нэвтэрсэн. Гэвч тус нисэх онгоцыг худалдан авах Аэрофлот компанийн урт хугацааны гэрээнээс өөр энэ 2020 онд гадаадын авиа компаниас захиалга аваагүй аж.

Иргэний агаарын тээврийн Аэрофлот компанид одоогоор 54 ширхэг Супержет нисэх онгоц нисч байгаа бөгөөд энэ онд 17 ширхгийг нэмж авахыг Оросын Худалдаа, аж үйлдвэрийн сайд мэдээлжээ. Аэрофлот компани 2018 онд 100 ширхэг Супержет нисэх онгоц худалдан авах урт хугацааны гэрээ байгуулсан байна. Тус нисэх онгоцыг 2019-2026 оны хооронд хүлээн авахаар гэрээнд заасан аж.

Сухой Супержет 100 нисэх онгоцыг үйлдвэрлэхийн тулд олон тэрбум ам.долларыг зарцуулсан боловч өнгөрсөн 2019 онд Москва хотноо газардахдаа осолдож, 41 хүн амь үрэгдсэн юм. Улмаар Ирландын агаарын тээврийн “CityJet” компани үйлчилгээнд ашиглаж байсан долоон ширхэг Супержет нисэх онгоцыг нисгэхийг зогсоож, Мексикийн “Interjet” компани 22 ширхэг тус загварын онгоцоо зарахаа зарлажээ.

Оросын төрийн эмчийн Ростех компанийн удирддаг Сухой иргэний агаарын тээврийн нисэх онгоцны үйлдвэрлэсэн тус загвар өдгөө дөнгөж 142 ширхэг үйлчилгээнд гарсан байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж