2019 оны Шилдэг үг тодорлоо | News.MN

2019 оны Шилдэг үг тодорлоо

2019 оны Шилдэг үг тодорлоо

2019 оны Шилдэг үг тодорлоо

Монголчууд “Амны бэлгээс ашдын бэлгэ”, “Өөдлөх айлын үг нэг, Өсөх малын зүс нэг” хэмээн бэлгэшээн ярьдаг уламжлалтай. "Монголоо Шинэчилье" клуб, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс санаачлан зохион байгуулсан 2019 оны “Шилдэг үг” шалгаруулах үйл явдал нь бүх нийтээрээ тухайн оны үйл явдлуудыг эргэцүүлэн бодож, дундаас нь сайныг нь тодруулан товойлгох замаар саарыг ариусган, ирэх жилдээ гэрэл гэгээтэй, хөгжил дэвшилтэй байхыг бэлгэшээх гэсэн гурвалсан зорилготой юм. Ийнхүү 2019 оны “Шилдэг үг”-ээр Монголын Текстилийн салбарын инженерүүд, эрдэмтдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Базарваани овогтой Амарзаяагийн “Гэгээрэл ба Шударга ёс” гэсэн үг шалгарсан байна.

Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.ЧОЙЖАМЦ:

-Бидний зүгээс олон нийтийн сүлжээ, радио телевизээр энэ тухай их зарласны үр дүнд ард иргэд маань маш олон үг ирүүлсэн. Тэдгээр дотроос хамгийн олон давтагдаж, ирсэн нь энэхүү үг байгаа юм. Тэгэхээр энэ үг ард түмэнд нийцсэн үг гэж бодож байгаа. “Гэгээрэл” бол боловсрол мэдлэг болон ёс суртахуун гэсэн үгсийн нийлэмж үг хэмээн бид ойлгож байна. Мөн ард иргэд шударга ёсыг ихээр хүсч байгаа нь мэдээж. Иргэд шударга ёсыг ихээр хүсч, хууль дүрмээ сахин, ёс журамтай, ёс зүйтэй байхыг хүсч байгаа хэмээн бид мөн ойлгож байна. Ийм учраас “Гэгээрэл ба Шударга ёс” хэмээх үг тэргүүн байрыг эзэлж байгаа юм. Дараа жил бид мэргэжлийн хүмүүсийн хүрээнд болон ард иргэдийн дунд чөлөөтэй санал асуулга авч, илүү өргөн хүрээтэй тодруулах болно. Мэдээж нууцлалыг маш сайн хангаж, үгийн сонголт гэх мэт зүйлсийг нягт анхаарна. Энэ жил эхний жил гэхэд нарийн зүйлс их гарч ирж, нэлээн шалгууртай хэцүү ажил гэдгийг ойлголоо. Нийт 800 гаруй санал ирснээс зургаан хүнтэй эрдэмтдийн комисс энэхүү үгийг шалгаруулсан байгаа юм.

2019 оны “Шилдэг үг”-ийн эзэн Б.АМАРЗАЯА:

-Энэ олон үг дундаас миний болон манай хамт олны хамтын ярилцсан үг шалгарсанд баяртай байна. “Гэгээрэл ба Ёс суртахуун” болон “Гэгээрэл ба Шударга ёс” гэсэн үгс хоорондоо яалт ч үгүй нягт холбоотой үгс. “Гэгээрэл” гэдэг үг маань хүний хөгжил, оюун ухааны цэвэр ариун байдал гэсэн утганд орно. Оюун санаа нь бохирдоод ирэхээр хүн уур уцаартай, амин хувиа бодсон, ханаж цаддаггүй шунадаг, ямар ч хариуцлагагүй гэх мэт оюун санааны доод түвшинд очдог. Тэгэхээр яалт ч үгүй боловсрол гэдэг зүйл дээр “Ёс суртахуун” гэдэг зүйл заавал байх ёстой. Ингэж байж хувь хүний хариуцлага, хувь хүний хөгжил яригдана. Үүнээс улбаалан шударга ёс, улс орны хөгжил гэдэг зүйлтэй холбогдоно. Тийм учраас “Гэгээрэл” хэмээх өргөн хүрээтэй энэ утгыг хангасан хүмүүс төр засгийн удирдлагыг авч, улс орон маань хөгжих юм байна гэсэн бидний энгийн үгийг албан ёсны үг болгосон санаа л даа. Энэ бүх санаа маань “Гэгээрэл ба Шударга ёс” гэсэн үгээр илэрхийлэгдэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2020-02-20 202.126.88.235

Сайхан л үг бн бүгд гэгээрцгээе

Avatar

Зочин 2020-02-20 150.129.142.5

GUMUDAN GUMUDAN DARHAL

Avatar

Zochin 2020-02-20 66.181.170.73

Үнэхээр л бодоод байхад үнэн үг шалгарчээв Одоо ч энэ төрд байгаа гэгээрээгүй нөхдүүдийн шударга бус үйлдэл хирээс хэтрээд байна шүү. Гэгээрээгүй хүмүүсийг дахиж сонгож алдаа хийхгүй юмсан даа.

Avatar

Зочин 2020-02-20 182.160.35.35

Монголд Төрийн мөнгийг хулгайлсан түшмэл бараг л гавьяа байгуулсан мэт огт гэмшихгүй сэтгэл зүй хэдийнээ тогтсон байна. Бараг л хулгай хийснээрээ бахархах нь холгүй байна. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-20 146.115.163.21

Энэ гандан мандан гээ заварсан юм яахгээвдэ. Эсгий хийхэд нохой гэж. Хүн хар бхгүй орлогогүйдээд балраан болов уу. Агвргагүйдээд үг мүг үрэл мүрэлхэн дээр бууваа даа хаха

Avatar

Zagdaa Tsagdaa 2020-02-20 71.194.255.133

Zagdaa tsagdaag zagnana
Tsagdaa zagdaag zagnahgui
zagdaa l tsagdaag zagnana

Shalgaraaguimoo doo. Yum ortsiim bish uu?

Avatar

Зочин 2020-02-20 37.76.106.89

Сайхан үг байна. Шудрага ёс л Монголд ус агаар мэт хэрэгтэй байна. Сэтгэл нь гэгээрлийн жаахан ч гэсэн үндэстэй ёс суртахуунтай хүнээс л шудрага зан гарна, авилгал үгүй болвол л бид хөгжинө

Avatar

Зочин 2020-02-20 192.82.71.225

яасан утгагүй ажил хийж бнаа. Зүгээр л нэг өгүүллийн сэдэв гарчиг шүү дээ. тоглоод бна уу? шоглоод бна уу? өдөөд бна уу? гэдэг аятай л шоу бна даа. онч мэргэн үг бх гэж бодсон биш юм бна. гарчгийн шоу л гэе. ийм ажил цаашид битгий хийгээрэй.

Avatar

Бт 2020-02-20 182.160.38.26

Шодрогос шалгарсан юм уу? Мөн биз.

Avatar

Зочин 2020-02-20 202.21.108.218

Яг ш дээ, таг ш дээ.

Avatar

ёоо 2020-02-20 192.82.76.151

солиотой ажил хийх юм даа

Avatar

Зочин 2020-02-20 103.26.193.184

Энэ цаг үеийн хамгийн гол үг чинь "амин хувиа бодох" шүү дээ. Ингэхгүй бол хуучин нийгэмдээ орно. "Амин хувиа бодох" гэдэг үг л шалгармаар юм даа. Өөр ямар ч арга байхгүй. Ардчилал ярьчихаад "амин хувиа бодох" буруу гэж хэлж хэзээ ч болохгүй.

Avatar

Зочин 2020-02-20 103.26.193.184

Манайхан дэндүү их билэгдэж, мөрөөдөж амьдардаг. Мунхагдуу ч гэж болно. Гэтэл хүн төрөлхтөн боловсрол, эв нэгдэл хоёрыг л шүтэж хөгждөг. Яамаар ч юм бэ дээ. Их л хэцүү юм даа. Дундаж сэхээтнүүд үнэндээ зовж байна.

Avatar

Зочин 2020-02-20 202.55.188.44

Хуучин нийгмээ л үгүйлээд байгаа хэрэг. Нэг хамгийн хамгийнтай байж л түүнийгээ шүтэж амьдардаг. Тэр нь юу байх нь хамаагүй. Гол нь бүгдээрээ хүлээн зөвшөөрөх, даган дуурайх. Түүнийгээ бусдыг дагуулах з****г болгоно. Үзэл суртлын з****г. Нэг үйлдвэр байлаа гэхэд хэдэн сайн, тэргүүний ажилчин, гавшгайчидын самбартай болж аваад л болоо. Тэр үйлдвэр ашигтай үр өгөөжтэй ажиллах эсэх хамаагүй. Чөлөөт ертөнцөд хамгийн их хэрэглэгдсэн үг гэж тодруулдаг. Гэвч энэ нь үзэл сурталтай огт хамаагүй. Тэнд нь

Avatar

Зочин 2020-02-20 202.55.188.44

шашины мяндагтан оролцож нурших ямар ч шаардлагагүй. Судалгаа гэдэг бол нийгмийн харилцаа, сэтгэлзүйн толь. Үүгээр хүмүүс ямар санаа бодолтой, юуг эрхэмлэж, ямар хандлагыг голч болгож байгаа тал дээр баримжаа авах гэсэн арга.

Avatar

Зочин 2020-02-20 122.201.24.43

НААД ХОЁР ҮГИЙГ ЧИНЬ МАНАЙ ЛАМ НАР УЛС ТӨРЧИД ХОГ БОЛОГСОН ДОО !

Avatar

Зочин 2020-02-20 192.82.76.193

БАЛАЙРААД Л

Avatar

Зочин 2020-02-20 103.212.118.132

Хэдэн хийх юм аа олж ядсан юмнуудын бас нэг шоу бололтой. Шилдэг улс төрч, шилдэг сэтгүүлч, шилдэг тамирчин… гээд л шилдэг болон шилдэг бусчуудыг ялгаж, ангал зааг бий болгон, "шилдэг"-т тодорсон нь хөөрцөглөж, шилдэг болоогүй нь гутардаг байгаасай гэж санаархдаг далд хүчин хүмүүний зүрхэнд бас сүнслэг ертөнцөд оршдог. Жинхэнэ гэгээрэл бол бүгд ҮНЭНий өмнө тэгш, бүр тэгж ярих юм бол, аливаа шилдэгийн уралдаанд шамдагч нь өөрийгөө зүрхнийхээ мухарт гологчид, дорой буурайгаа мэдрэгчид,

Avatar

Зочин 2020-02-20 103.212.118.132

түүнийгээ өрсөлдөөн тэмцэлээр өнгөлөн далдлахыг оролдогч гэдгийг мэдэх нь юм. Шилдэг шилдэг бусыг ялгана, тэр тусмаа ҮГ-нүүд дунд хүртэл энэ мунхагын харанхуйн үйлээ хэрэгжүүлэх гэж оролдоно гэдэг нь тэгээд гэгээрэлийн ажил юм биз дээ… Харин ч хамгийн бурангуй мунхаг нэгний л олиггүй санаа сэдэл байна

Avatar

Зочин 2020-02-20 103.212.118.132

Гэгээн бас ёс суртахуунтай нэгэн нь хэзээ ч өрсөлдөөн тэмцэлд үл оролцоно. Бас аливаа шилдэгийг тодруулах оролдлого үл хийнэ: Бусдыг ингэж ангилж ялгахыг үл тэвчинэ. Бүгд өөрийнхөөрөө төгс гэдгийг мэдэж, бүгдтэй нь тэгш харьцана. Бүх ҮГ хэрэгтэй оновчтойгоор хэрэглэвэл шилдэг багаж мөн. Мунхагын харанхуй дэндүү өндөр авчээ…

Avatar

Зочин 2020-02-20 134.180.0.74

Хамгийн олон давтагдсан үг тоолох гэж 6 эрдэмтэн

Avatar

Л.Л 2020-02-20 66.181.166.134

Онигоотой юм аа….10-р ангийн хүүхэд ч хэлчихмээр үг байх юм…

Avatar

Зочин 2020-02-20 202.55.188.44

Уг нь аль аль нь хоосон зүйл шүү дээ. Яг л комунизмын сэтгэлгээгээрээ сэтгэх юм. 2 мундаг лоозон байсан. Санаж байна уу? Хүн бүр түүнийг цээжилж амьдралд хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэвч хэрэгжинэ гэж гонж. Монголын мал соц нийгэмд 22 саяас дээш хэзээ ч гараагүй. Тэр нийгмийн үйлдвэрлэл тэр чигтээ алдагдал. 91 онд энэ алдагдал 9 тэрбум долларт хүрсэн. Шударга гэж юу гэсэн үг вэ? Хэн шударга ёсыг тогтоодог юм бэ? Ардчилсан нийгэмд эрх тэгш үйлчлэх зарчмыг л бид комунист суртлын шударга гэдэг хоосон лоо

Avatar

Зочин 2020-02-20 202.55.188.44

зонгийн үгээр мушгиж ойлгодог. Угтаа бол шударга гэдэг нь ямар ч тодорхой оносон утгагүй хоосон үг. Ядаж гэм нүгэл гэхэд тодорхой шинжлэх ухаанч, хууль зүйн сурвалж утга санаатай холбогдож байдаг бол шударга гэдэг тогтвортой нэг утга санаа үгүй. Ихэвчлэн ѳгүүлэгчээс тавьж буй ашиг сонирхолтой нийцэж байгаа тохиолдолд л шударга гэдэг нь нэг утгатай байна. Харин ѳгүүлэгч нь солигдвол утга нь эсрэгцэх магадлалтай. Яг л эргүүлж ѳмсдѳг хувцас шиг.

Avatar

Зочин 2020-02-20 64.119.18.26

bas yun shildeg ug ntr ve

Avatar

Зочин 2020-02-20 202.179.31.56

ийм үг байж болно.гэвч тэр үг маань хир урт настай байх вэ? бас хир ончтой үр байх гэдгийг бодолцох ёстой.тэгээд ч энэ үг үгүү эсвэл хэлцүү тодорхой баймаар.

Avatar

ЗОЧИН 2020-02-20 64.119.19.192

Тэнэг үг байна тогтоох ч үгүйн байна

Avatar

Баттуяа 2020-02-20 202.21.108.19

Олигтой үг биш байна. Монголчуудын сэтгэлд хүрсэнгүй.Хүн бүр мэддэг ч даанч бас мэддэгүй үг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж