УОК: Хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг зогсооно

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

УОК: Хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг зогсооно

УОК: Хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг зогсооно

Улсын онцгой комиссын өнөөдрийн /2020.02.20/ хуралдаанаар хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-наас 27-ныг хүртэл зогсоохоор боллоо. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 13 аймгийн Онцгой комиссын даргаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн ийнхүү хөдөлгөөнийг түр зогсоохоор болжээ.

Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "БНХАУ-ын хаврын баярын үеэр 84 сая орчим хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь коронавирус тус улсын бүх муж болон бусад улсад тархах нөхцөлийг бүрдүүлж, халдвар 34 хувиар нэмэгдсэнийг тогтоосон. Нийт 13 аймгийн онцгой комиссын даргаас ирүүлсэн саналын дагуу уг асуудлыг хэлэлцэж, орон нутгийн замын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08.00 цагаас 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл хот, хоорондын зорчигч тээврийг зогсоохоор боллоо. Үүнд агаарын нислэг хамаарахгүй, автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбаатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг зогсоож байна" гэлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал "Зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор хулгайн замаар явж, энд тэнд цасанд суугаад өөрийгөө хамт яваа хүмүүсийнхээ амь насанд эрсдэл учруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж