Burger King хөгцөрсөн воппер рекламдаж байна | News.MN

Burger King хөгцөрсөн воппер рекламдаж байна

Burger King хөгцөрсөн воппер рекламдаж байна

Burger King хөгцөрсөн воппер рекламдаж байна

Burger King нэрийн хуудас болсон алдартай вопперынхоо муудаж байгаа зургийг авч, түүгээрээ сурталчилгаа хийж байна. Ийнхүү хөгцөрсөн воппер сурталчилж байгаагийн учир нь тус брендийн бүтээгдэхүүнд ямар ч нэмэлт элдэв бодис ордоггүй гэх санаа агуулж байгаа аж.

Уг бренд өчигдөр/2020.02.19/-өөс эхлэн энэхүү нэмэлт бодисгүй вопперийн зургаа цацаж эхэлсэн байна. Зураг дээр воппер муудаж, дээр нь ногоон хөгц ургасан харагдана.

Энэхүү хачирхалтай маркетингийн дагуу мөн телевизийн реклам хийсэн аж. Тус реклам дээр воппер 34 өдрийн турш хэрхэн муудаж, хөгцөрч буйг хурдасган харуулсан бөгөөд ард нь сөүл дуучин Дина Вашингтоны 1959 оны хит "Нэг өдөр юуг өөрчилдөг вэ (what difference a day makes)" дууг эгшиглүүлсэн байна.

Ерөнхийдөө ресторанууд хоолоо будагч бодисоор өнгө оруулан амттай харагдуулж сурталчилдаг бол энэхүү 45 секундын реклам дээр воппер хөгцөрч муудахыг харуулж байгаа нь тун өвөрмөц шийдэл болжээ. Тэд энэхүү рекламаа "Хиймэл бус үзэсгэлэн гоо" хэмээн нэрлэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-20 103.212.118.132

Энэ ихээхэн хугацаа хожимдсон мэдээлэл байна. Хоол хүнсэнд хиймэл орц жор хийх технологи 1970-аад оноос хөгжиж эхлээд 1990-д оноос сонгодог утгаараа дүрээ олсон. Одоо бүр амьд мал болон ургаж буй үр тариа жимс ногоонд анхнаас нь генийн өөрчлөлт хийдэг болсон. Эдгээр нь хүний биед шингэдэггүй.Элдэв өвчин үүсэх шалтгаан болдог. Бас 1990-д оноос байгалын цэвэр хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ шинээр үүсэж өндөр үнэлэгдэж эхэлсэн. Тэгээд л өттэй алим, сыр… гээд л сурталчлах болсон.

Avatar

Зочин 2020-02-20 122.201.21.221

Novshiin hool shuu dee…bidnii hogiin huushuur uunii derged augaa yum shuu

Avatar

Зочин 2020-02-20 122.201.21.221

Mongol hool delhiin ireedui….burger bol hogiin hool wruul mendee bodooroi

Avatar

Зочин 2020-02-20 202.55.188.44

Байгалийн нѳѳшлѳгчийн гайхамшиг.

Avatar

рхаө 2020-02-20 202.21.97.30

энд бичсэнээр бол бүхэл бүтэн 34 хоног хадгалсан юм аваарай гэсэн үг үү?? тэр нь тэгээд ариун юм биз дээ???

Avatar

.... 2020-02-20 64.119.22.100

Гадаадаас ирсэн лаазалсан загас дарагдаж задраад таг нь зэврээд шүүс тос хайрцагандаа хатсан байдалтай харин доторх загас нь муудаагүй байдалтай бас үнэр нь хэвээрээ юм шиг харагдаж байсан. Нилээн хэд хоногын дараа дотоод үйлдвэрлэсэн жигнэсэн мах бас таг нь дарагдаад цөмөрсөн ирсэн нил өмхий лаазан дотор нил өт язганаж байсан . Гаргаад хогон дээр хаяхад золбин нохой өдтэй жигнэсэн махнуудыг идэж байсан . Харин лаазалсан загас хэвээрээ шахуу нохой тоож идээгүй бүр ялаа ч шаваагүй бсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж