Burger King нэрийн хуудас болсон алдартай вопперынхоо муудаж байгаа зургийг авч, түүгээрээ сурталчилгаа хийж байна. Ийнхүү хөгцөрсөн воппер сурталчилж байгаагийн учир нь тус брендийн бүтээгдэхүүнд ямар ч нэмэлт элдэв бодис ордоггүй гэх санаа агуулж байгаа аж.
Уг бренд өчигдөр/2020.02.19/-өөс эхлэн энэхүү нэмэлт бодисгүй вопперийн зургаа цацаж эхэлсэн байна. Зураг дээр воппер муудаж, дээр нь ногоон хөгц ургасан харагдана.
Энэхүү хачирхалтай маркетингийн дагуу мөн телевизийн реклам хийсэн аж. Тус реклам дээр воппер 34 өдрийн турш хэрхэн муудаж, хөгцөрч буйг хурдасган харуулсан бөгөөд ард нь сөүл дуучин Дина Вашингтоны 1959 оны хит "Нэг өдөр юуг өөрчилдөг вэ (what difference a day makes)" дууг эгшиглүүлсэн байна.
Ерөнхийдөө ресторанууд хоолоо будагч бодисоор өнгө оруулан амттай харагдуулж сурталчилдаг бол энэхүү 45 секундын реклам дээр воппер хөгцөрч муудахыг харуулж байгаа нь тун өвөрмөц шийдэл болжээ. Тэд энэхүү рекламаа "Хиймэл бус үзэсгэлэн гоо" хэмээн нэрлэжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ