Төрийн банк дахин тэтгэврийн зээл олгож эхэлжээ | News.MN

Төрийн банк дахин тэтгэврийн зээл олгож эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

Төрийн банк дахин тэтгэврийн зээл олгож эхэлжээ

Төрийн банк дахин тэтгэврийн зээл олгож эхэлжээ

Төрийн банк өнөөдөр (2020.02.20)-өөс дахин тэтгэврийн зээл олгож эхэлсэн талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Шинэ оны эхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг тэглэх тухай шийдвэр гаргасан. Түүний дагуу Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2020 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр тушаал гаргаж, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “тэтгэврийн зээл нэмж олгох” асуудлыг зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг бүх арилжааны банкуудад албан тоотоор мэдэгдсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард иргэдэд хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлдээ “Ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэж мэдэгдсэн юм.

Түүнийг ийнхүү мэдэгдэл хийхийн өмнө Монгол Улсын хэмжээнд 230 мянга гаруй ахмад нийт 700 орчим тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас авсан бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувь нь Хаан банк болон Төрийн банкаар үйлчлүүлдэг гэсэн судалгаа гарсан байв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-20 202.9.46.0

Зээлээ сайн ав.

Avatar

zochin 2020-02-20 59.153.112.110

hezee dahin tegleh bol. gesen huleelt uuslee shuu kkk

Avatar

Зочин 2020-02-20 203.91.115.47

sain bna zeel ugj bga um u mar ugluu ochij boloh u

Avatar

зочин 2020-02-20 64.119.18.122

Зээл сайн аваад бай дараа нь тэглүүл.Ямар хүний зээлийг тэглээд ,ямар хүний зээлийг тэглэдэггүй юм бэ.Адилхан л ахмад настан.

Avatar

Зочин 2020-02-20 192.82.72.189

Дугаарлах гээгүй л бол тооны нэрний ард -н үсэг тавидаггүй гэдэг Монгол хэлний дүрэм хэвээрээ байгаа юу үгүй юу?

Avatar

Bob 2020-02-20 202.55.188.93

Boliochdee har p****nuud mine

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж