Япон, Өмнөд Солонгост байдал хүндэрч байна

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

Япон, Өмнөд Солонгост байдал хүндэрч байна

Япон, Өмнөд Солонгост байдал хүндэрч байна

Шинэ төрлийн коронавирус буюу covid-19 халдварын тархалт Хятад улс, тэр дундаа халдварын голомт болсон Хубэй мужид огцом буурсан билээ. Харин Япон, Өмнөд Солонгос улсуудын хувьд байдал улам хүндэрч, халдварын тархалт огцом өссөөр байна.

Өмнөд Солонгост 24 цагийн дотор 31 хүн шинээр халдвар авчээ

Тус улсад халдвар авсан хүний тоо өчигдрийн байдлаар 51 байсан бол 24 цагийн дотор 31 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 82 болжээ.

БНСУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр, шинээр халдвар авсан хүмүүсийн 30 нь Сөүл хотоос 300 км зайтай оршдог Дэгү хотын оршин суугчид бол нэг нь Сөүлд бүртгэгджээ.

Тус улсын 31 дэх халдвар тээгч 60 гаруй насны эмэгтэй нь Дэгү хотын оршин суугч бөгөөд тэр эмэгтэй Христийн сүмийн итгэгч байжээ. Халдвар авснаа мэдээгүй итгэгч эмэгтэй сүмийн цуглаанд очсоноос болоод өөр 23 хүнд халдвар тараасан байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, БНСУ-д сэжигтэй 1633 тохиолдол бүртгэгдсэн бол 16 хүн бүрэн эдгэрчээ. Мөн улсын хэмжээнд өдөр бүр 800-1000 хүнд коронавирусийн шинжилгээ хийж байгаа аж.

Япон: “Diamond princess” хөлөг дээр халдвар авсан хоёр хүн нас баржээ

Япон улсын хувьд Хятадын эх газраас гаднах covid-19-ийн хамгийн том голомт болоод байгаа билээ. Тус улсын Ёкохама хотын боомт дээр хөл хорионд байгаа “Diamond princess” аяллын хөлөг дээрх 3,700 орчим хүнээс одоогийн байдлаар 624 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол хоёр хүн нас баржээ.

Нас барсан хоёр хүний хувьд хоёулаа Японы иргэд бөгөөд 87 настай эрэгтэй, 84 настай эмэгтэй байжээ. Халдвар авсан нийт зорчигчдоос 322 хүнд өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэнэ. Ингэснээр тус улсад халдвар авсан хүний тоо 708, нас барсан хүний тоо 3 болж байна.

Хөлгийн хөл хорионы хугацаа өчигдөр /2020.02.19/дуусч, эхний ээлжийн 500 зорчигчийг буулгасан. Нийт 607 хүн шинжилгээ өгснөөс 67-д нь халдвар илэрчээ. Одоо 2000 орчим хүн хөлөг дээр үлдсэн байгаа ба улс орнууд “Diamond Princess” хөлгөөр аялж байсан өөрийн улсын иргэдээ эх орон руугаа нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж