Хөгжимд хайртай хүн бүрийн мэдэх хит дуу "Take on me" дууны клип Youtube дээр тэрбум хандалт авсан 80-аад оны хоёр дахь клип боллоо. Тус дууг Норвегийн гурвал A-ha хамтлаг 1985 онд дуулсан бөгөөд клип нь 2010 оны нэгдүгээр сард Youtube-д албан ёсоор тавигджээ. 2020 онд тус клипийг өдөрт дор хаяж 480 мянган хүн үзэж байгаа аж.
А-ha хамтлагийнхан энэ баяртай мэдээгээ өөрсдийн твиттерээр дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсан бөгөөд энэ үйл явдалд зориулан тусгай футболк гаргана хэмээжээ.
1986 онд уг клип MTV Music Awards-аас зургаан шагнал хүртэж, American Music Awards-ын оны шилдэг поп/рок дууны номинацид нэр дэвшиж байсан аж.
80-аад оны тэрбум үзэгчтэй өөр ганцхан клип нь 2009 оны зул сараар Youtube-д тавигдсан агуу Guns N’ Roses хамтлагийн "Sweet child O’ mine" дууны клип ажээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ