Малайзын 239 хүнтэй онгоцны нисгэгч амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

Малайзын 239 хүнтэй онгоцны нисгэгч амиа хорложээ

Малайзын 239 хүнтэй онгоцны нисгэгч амиа хорложээ

Австралийн телевизийн бүтээсэн “МН370: Хэлээгүй түүх” нэртэй баримтат нэвтрүүлгийн эхний хэсэг өчигдөр цацагджээ. Тус баримтат нэвтрүүлэгт Малайзын сураггүй болсон нисэх онгоцыг эрэн хайх ажиллагаанд оролцож байсан Австрали улсын Ерөнхий сайд асан Тони Абботтын ярилцлага гарсан байна. Тони Абботт нь 2013-2015 оны хооронд Австралийн Ерөнхий сайдаар ажиллажээ. Түүний мэдээлснээр, Малайзын засгийн газраас нисгэгч Захарие Ахмад Шах амиа хорлох зорилгоор “МН370” нислэгийг санаатайгаар сөнөөсөн гэж сэжиглэж буй юм байна.

нисгэгч

Малайзын агаарын тээврийн “MH370” нислэг 2014 оны гуравдугаар сарын 8-нд Куала Лумпураас хөөрснийхөө дараа радарын дэлгэцээс алга болж, сураггүй болсон. Бээжинд газардах ёстой байсан “Boeing 777” нисэх онгоцонд 239 хүн зорчиж явжээ.

Зургаан жилийн өмнө сураггүй болж, сүйрсэнд тооцогдсон тус нисэх онгоцны осолд нисгэгчийг сэжиглэж байгаа аж. “Boeing 777” нисэх онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон гэж үздэг.

Олон улсын эрэн хайх, мөрдөн шалгах багийнхны 2018 оны долдугаар сард мэдээлснээр холбоо тасарснаас хойш хэдэн цагийн дараа хэн нэгэн санаатайгаар нисэх онгоцыг унагасан гэж дүгнэжээ. Учир нь нисэх онгоц сураггүй болсон шөнийн 1.01-01.21 цагийн хооронд хяналтыг нисгэгчийн бүхээг бүрэн хяналтдаа авч, автомат нислэгийн системийг унтраасан байсан аж.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж