Авьяасаа алдахгүйн тулд тархины хагалгааныхаа үеэр хийл тогложээ

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

Авьяасаа алдахгүйн тулд тархины хагалгааныхаа үеэр хийл тогложээ

Авьяасаа алдахгүйн тулд тархины хагалгааныхаа үеэр хийл тогложээ

Өдгөө 53 настай хийлч Дагмар Тюрнер Лондонгийн Кингс коллежийн эмнэлэгт тархины хавдар авах хагалгаанд оржээ. Эмч нар хагалгааны үеэр түүний хийл тоглох авьяас алдагдахаас сэргийлэн хагалгааны турш хийлээ тоглохыг түүнээс хүссэн байна.

Дагмарын хавдар тархины баруун урд хэсэгт буюу зүүн гарын хөдөлгөөн удирддаг хэсэгт тун ойрхон байсан аж. Хэрвээ зүүн гарын хөдөлгөөнийг удирдаж чадахаа боливол мэдээж хийл тоглоно гэдэг хэзээ ч бүтэшгүй зүйл болох юм.

"Хийл бол миний амьдрал. Би 10 настайгаасаа хойш энэ гайхамшигтай хөгжимтэй нөхөрлөж байна. Хэрвээ тоглож чадахаа боливол миний амьдрал үнэхээр эмгэнэлтэй болох байх" хэмээн Дагмар ярьжээ.

Тархины мэс засалч доктор Кейомарс Ашкан гэх эрхэм энэ гайхалтай арга барилаар хагалгааг удирдан хийсэн аж. Тэрбээр "Бид жил бүр 400 орчим тархины хавдар авах мэс засал хийдэг. Ихэнхдээ өвчтөнүүдээс хагалгааны үеэр хэл ярианы шалгалт авдаг бөгөөд өөр эмнэлгүүдэд гитартай хагалгаа хийсэн тухай их сонссон ч анх удаа өөрөө ахалж ийнхүү ‘сонгодог хөгжимтэй хагалгаа’ хийж үзлээ" хэмээжээ.

Хавдрыг авахаас өмнө эмч нар Дагмар хийл тоглох үед тархины чухам аль хэсэг нь хамгийн идэвхтэй байгааг тодорхойлоход хоёр цаг зарцуулсан аж. Эмч нар Дагмарын тархины хавдрын 90 гаруй хувийг ямар ч аюулгүйгээр авч чадсан бөгөөд хагалгаанаас гурав хоногийн дараа Дагмар нөхөр, гурван хүүхэд дээрээ очжээ. Тэрбээр "Би удахгүй тайзан дээрээ гарч чадна гэж найдаж байна" хэмээн баяртайгаар ярьсан байна.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж