Германы Дюссельдорф хотноо хоёрдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд болох “Их дуулга” тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид хүчээ сорих билээ. Тодруулбал, Монголын үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд Дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Э.Ариунболд, 66 кг-ын жинд ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-ын жинд Моллай Сайед (Иран жүдоч, Mollae Saed), ОУХМ О.Ууганбаатар, 90 кг-ын жинд ОУХМ Г.Алтанбагана, -100 кг-ын жинд ОУХМ Л.Отгонбаатар, +100 кг-ын жинд ОУХМ Ө.Дүүрэнбаяр, О.Цэцэнцэнгэл нар хүчээ сорих юм.
Эмэгтэй жүдочдоос 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг, 60 кг-д ОУХМ Л.Сосорбарам, 66 кг-ын жинд ОУХМ Б.Хорлоодой, “Рио-2016” олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумьяа, 73 кг-ын жинд ОУХМ Б.Ганхайч, Ц.Наранжаргал, -81 кг-ын жинд ОУХМ О.Мөнхцэцэг, Э.Гандиймаа нар барилдана.
Энэхүү тэмцээнд 120 орны 718 жүдоч хүч, ур чадвараа сорихоос эрэгтэй 427, эмэгтэй 291 Энэ сарын /2020.02.08-09/ эхээр Парисын Их дуулгад оролцсон Монголын жүдочид Словак /эмэгтэй/, Австри /эрэгтэй/ улсад Европын нээлттэй тэмцээнд оролцож 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн бөгөөд өдгөө Германд очоод буй юм байна.
Дюссельдорфын "Их дуулга" тэмцээнд Германаас хамгийн олон буюу 54 (эр 28, эм 26) жүдоч хүчээ сорих бол БНСУ-аас 25, Бразилаас 24, Монголоос 20, Азербайжан улсаас 18, Казахстан, ОХУ-аас 17, Итали, Испани, АНУ-аас тус бүр 16, Узбекистан болон ОУЖБХ /IJF/-ны нэрийн өмнөөс 15 жүдоч хүчээ сорихоор бүртгүүлжээ.
Б.ЖАРГАЛ