"Роснефть"-ийн хоригийн дараа газрын тосны үнэ өсөв

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

"Роснефть"-ийн хоригийн дараа газрын тосны үнэ өсөв

"Роснефть"-ийн хоригийн дараа газрын тосны үнэ өсөв

АНУ Оросын газрын тосны "Роснефть" компанийн эсрэг хориг тавьсны дараа Лхагва гариг (2020.02.19)-т газрын тосны үнэ огцом өсчээ. Түүхий нефтийн ханш 2,4 хувиар өсч, баррель нь 59,12 ам.доллар болсон байна.

АНУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр, "Роснефть"-ийн салбар, охин компанийн АНУ дахь бүх хөрөнгийг царцааж, захирал Дидье Касимирод хилийн хориг тавьсан. Тус компанийг АНУ-ын хориг арга хэмжээнээс бултахад нь Венесуэлийн засгийн газарт тусалсан гэж буруутгажээ.

Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчдын зүгээс Ливийн зөрчлийг шийдвэрлэх энхийн яриа хэлэлцээнд чих тавьж байна. Газрын тосны арвин нөөцтэй Ливи улсад засгийн эрхийг булаах оролдлогын улмаас зөрчилтэй байгаа юм. Зөрчлийн улмаас Ливид газрын тосны олборлолт өдөрт 1.2 сая баррель байснаа 123 мянган баррель болж буурчээ.

Мөн коронавирусийн халдварын улмаас Хятадын газрын тосны эрэлт буурч, энэ онд жилийн эрэлтийн өсөлт 2.5 хувьтай байх тооцоолол гарчээ. Өмнө нь 2016-2019 оны хооронд Хятадын газрын тосны хэрэгцээний өсөлт 4 хувь орчим байсан аж.

ЭХ СУРВАЛЖ: WALL STREET JOURNAL, MARKET WATCH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж