"МИАТ" ТӨХК-иас коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Тайландын Вант Улсын Бангкок болон Япон Улсын Токио хотын зарим нислэгүүдийг цуцалсан байна.
УБ-Токио-УБ чиглэлийн хувьд доор заасан өдрүүдээс бусад буюу долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан болон Бямба гаригийн аяллуудыг хуваарийн дагуу үйлдэхээр болжээ.
УБ-Бангкок-УБ чиглэлийн цуцлагдсан нислэгүүд:
- 2020 оны 02 дугаар сарын 22, 29-ний өдрөөс 03 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны ОМ701/702 дугаарт аяллууд
УБ–Токио-УБ чиглэлийн цуцлагдсан нислэгүүд:
- 2020 оны 02 дугаар сарын 23, 03 дугаар сарын 01, 08, 15, 22-ны өдрүүдийн ОМ501/ОМ502 дугаарт аяллууд
Урд хөршид дэгдсэн шинэ коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан дээрх чиглэлд зорчих иргэдийн урсгал хөдөлгөөн ч багассан байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ