Иргэдийн хүсэлтийн дагуу автобусны шинэ буудал байгуулжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Иргэдийн хүсэлтийн дагуу автобусны шинэ буудал байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

Иргэдийн хүсэлтийн дагуу автобусны шинэ буудал байгуулжээ

Улаанбаатар хотын Захирагчийн Дарь-Эх, Цайз дахь ажлын албанд иргэд холоос алхаж унаанд сууж байгаа талаараа санал хүсэлт ирүүлсэнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  Нийслэлийн тээврийн газарт уламжилсан. Ингэснээр Баянзүрх дүүргийн 21-р хорооны хажууд автобусны эцсийн буудал баригдаж “Мишээл Экспо – 21-р хороо” гэсэн 10 номерын автобусыг тус чиглэлд явуулж эхэлсэн байна.

Ингэснээр шинээр ашиглалтад орсон 2 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг эхчүүд нь өвлийн хүйтэнд дааруулалгүй автобусаар зөөх болсон. Мөн хорооны иргэд, их дээд сургуулийн оюутнууд автобусны буудлыг нэг буудлаар сунгасан нь “Иргэдийнхээ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн, нийслэлээс хэрэгжүүлсэн сайн ажлуудын нэг боллоо ” хэмээн талархлаа илэрхийллээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ДАРЬ-ЭХ, ЦАЙЗ ДАХЬ АЖЛЫН АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-02 124.158.90.25

д байрлуулах. 2. Уулзвар гэрэл дохиотой болох тул одоо байгаа явган гарцын гэрэл дохиог хураах. 3. Автобусны хуучин буудлыг таксины зогсоол болгох. Ингэснээр холбооны уулзварын ачаал***** хөнгөрнө. Шинэ гэрэл дохиот уулзварын авто машин, явган зорчигчийн аюулгүй зорчих нөхцөл бүрднэ.