Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн Царилтын хошуу” гэдэг газарт 2020.02.19-ний өдрийн 06:17 цагт 4.27 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн (ООГХ)-ээс цахим шуудангаар мөн өдрийн 07:05 цагт ирүүлжээ.
Дорнод аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын мэдээлснээр, иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ