Зургаан аймаг автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа | News.MN

Зургаан аймаг автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа

Зургаан аймаг автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа

Зургаан аймаг автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хот хоорондын авто замын хөдөлгөөнийг хаах эсэхийг өнөөдөр /2020.02.20/ болох Улсын онцгой комисс /УОК/-ын хуралдаанаар шийдэх юм. Өчигдрийн байдлаар нийт зургаан аймаг Цагаан сарын баярын өдрүүдээр иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна. Дээрх шийдвэр хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа бөгөөд УОК-ын шийдвэр гарснаар албажих юм байна. 


ЗАМ ХААСАН АЙМГУУД

  1. Архангай аймаг: Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 21-нээс 27-ныг хүртэлх хугацаанд хязгаарлах,
  2. Говь-Алтай аймаг: Хоёрдугаар сарын 21-нээс 27-ныг хүртэлх хугацаанд аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах,
  3. Дундговь аймаг: Аймгийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 21-нээс 27-ны 08:00 цаг хүртэл аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах,
  4. Увс аймаг: Аймгийн онцгой комисс хуралдаж  хоёрдугаар сарын 21-нээс 26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах,
  5. Ховд аймаг: Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 21-нээс 26-ныг дуустал хязгаарлах,
  6. Дорноговь аймаг: Хоёрдугаар сарын 21-нээс 27-ныг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-02-20 122.201.21.111

аль ч газрын захирамжийг зөрчсөн тохиолдолд автомашиныг хураана гэсэн өгүүлбэр оруулчихвол хэн ч машинаа хөдөлгөх зүрхгүй. наад хөдөөх билэгтанхайчууд ч бэрх шүү. гол нь энэ аюулт тахлаас бүгд эсэн мэнд гарах хэрэгтэй юмаа. тахал өнгөрчихвөл маргааш нь чи саран дээр очсон ч наад тэтгэвэрийн зээлээр авсан эксел чинь хүргээд л өгнө. одоо л тэвч андууд минь

Avatar

Зочин 2020-02-20 103.229.121.20

зөв зөв

Avatar

Зочин 2020-02-20 119.40.100.82

23-s 27-n gej shiidver garsan shde. 21 bish biz de

Avatar

Зочин 2020-02-20 203.91.115.48

Бүх замаа цагаан сар өнгөртөл хаах хэрэгтэй. Золгох гол нь биш шүү. Нэг жил золгосонгүй гээд үхчихгүй.

Avatar

zochin 2020-02-20 202.170.80.25

хөдөө үр хүүхэд ээж аавдаа очих гэж л явъя гэж бодсон юм.ганц олдох амралтаара

Avatar

Зочин 2020-02-20 202.21.109.43

Huuhedee huduu aav eej deree haydag mal

Avatar

Зочин 2020-02-20 203.217.139.225

Улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс хурдан хаагаачээ.
Хөдөлгөөн хаана гэсэн сургаар хотынхон өчигдрөөс эхлэн хөдөө явж эхэлсэн.
Аймгууд нь хөдөлгөөн хаагаад байхад улсын онцгой байдлынхан яагаад дуугүй суугаад байна, ойлгохгүй л
байна! Энэ шилжилт хөдөлгөөн л халдвар тарааж, өдий хүртэл хийсэн бүх ажил, хөдөлмөр, зарсан хөрөнгө үр дүнгүй болно
шүү дээ.

Avatar

Зочин 2020-02-20 66.181.161.83

ЭНЭ ЗӨВ ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж