Зургаан аймаг автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

Зургаан аймаг автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа

Зургаан аймаг автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хот хоорондын авто замын хөдөлгөөнийг хаах эсэхийг өнөөдөр /2020.02.20/ болох Улсын онцгой комисс /УОК/-ын хуралдаанаар шийдэх юм. Өчигдрийн байдлаар нийт зургаан аймаг Цагаан сарын баярын өдрүүдээр иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна. Дээрх шийдвэр хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа бөгөөд УОК-ын шийдвэр гарснаар албажих юм байна. 


ЗАМ ХААСАН АЙМГУУД

  1. Архангай аймаг: Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 21-нээс 27-ныг хүртэлх хугацаанд хязгаарлах,
  2. Говь-Алтай аймаг: Хоёрдугаар сарын 21-нээс 27-ныг хүртэлх хугацаанд аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах,
  3. Дундговь аймаг: Аймгийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 21-нээс 27-ны 08:00 цаг хүртэл аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах,
  4. Увс аймаг: Аймгийн онцгой комисс хуралдаж  хоёрдугаар сарын 21-нээс 26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах,
  5. Ховд аймаг: Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 21-нээс 26-ныг дуустал хязгаарлах,
  6. Дорноговь аймаг: Хоёрдугаар сарын 21-нээс 27-ныг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж