Хөлбөмбөгчид ихэнхдээ эр зоригтой үйлдэл хийж, өөрийн гар хөлөө гэмтээн асуудалд ордог. Гэхдээ Францад болсон нэг тоглолтын дараа гар, хөл гэхээс илүү ноцтой зүйл болжээ. Үүнд итгэхэд бэрх ч үнэхээр ийм зүйл SC Terville, AS Soetrich хоёрын хоорондох хоёрдугаар тойргийн тоглолтын дараа болсон нь үнэн хэмээн Францын "Republicain Lorrain" хэвлэл нотолжээ.
Тоглолтын дараа хоёр тоглогч хувцас солих өрөө, машины зогсоол дээр ширүүхэн маргалдсан байна. Маргаан хэтэрхий ширүүсэх үед Terville-ийн тоглогч тэр хоёрыг салгахаар оролдсон ч бүтэлгүйтэж, Soetrich-ийн тоглогч түүний бэлэг эрхтэнийг хазжээ.
Гэмтсэн тоглогч тэр дороо эмнэлэгт хүргэгдэн 12 оёдол тавиулан, дөрвөн өдрийн турш ажил хийж чадахааргүй болсон байна. Тэрбээр гомдол гаргасны дагуу цагдаа нар тус хэргийг шалгаж эхэлжээ. Улмаар цагдаа нар Soetrich багийг 216 ам.доллараар торгон, буруутай тоглогчийн хөлбөмбөг тоглох эрхийг таван жилээр хассан аж.
Мөн хохирогч ч гэсэн хувцас солих өрөө, машины зогсоол дээр зохисгүй авир гаргасны улмаас ирэх зургадугаар сар дуустал хөлбөмбөг тоглох эрхгүй болсон бөгөөд Terville багийг хариуцлагагүй хэмээн 216 ам.доллараар торгосон байна.
Эх сурвалж: GOAL