Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.
“Говийн чоно-2020” олон улсын сургалт, дадлага сургуулийг ирэх тавдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон.
Үүнтэй холбогдуулан олон улсын сургалт дадлага сургуулийн ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулж, сургуулийн онцлог, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.