Сүхбаатар дүүргийн Онцгой комиссоос мэргэжлийн ангиудад үүрэг чиглэл өглөө

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

Сүхбаатар дүүргийн Онцгой комиссоос мэргэжлийн ангиудад үүрэг чиглэл өглөө

Сүхбаатар дүүргийн Онцгой комиссоос мэргэжлийн ангиудад үүрэг чиглэл өглөө

Монгол Улсын Засгийн газраас Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комиссын Хүнсээр хангах алба мэргэжлийн ангиудын удирдлагуудыг хүлээн авч уулзан, үүрэг чиглэл өглөө.

Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын дэд дарга, дэд хурандаа Д.Бэхбаяр аж ахуйн нэгж, байгууллагын Гамшгаас хамгаалах хуулиар хүлээсэн үүргийг танилцуулж, хүн хүч, техник хэрэгсэл, хүнсний нөөцийн судалгааг шинэчлэн гаргаж, Гамшгийн төлөвлөгөөнд тодотогол хийх, Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хүнсний барааны хомсдол үүсгэхгүй, үнийн хөөргдөл гаргахгүй байх талаар хатуу анхааруулж, зөрчил гаргасан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авахыг сануулав.

Мөн дүүргийн Онцгой комиссын Хүнсээр хангах албаны дарга Г.Амгалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2020 оны 04 дүгээр тушаал, Нийслэлийн Онцгой байдлын газраас ирүүлсэн Зөвлөмжийг танилцуулж, хүнс өргөн хэрэглээний барааны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол улсын Шадар сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 120 дугаар тушаалаар батлагдсан зааварчилгааны дагуу гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд хэрхэн тодотгол хийх талаар зөвлөгөө өгч, тогтоосон хугацаанд хүнсний нөөцийн судалгааг ирүүлж байх үүрэг өглөө.

Эх сурвалж: СҮХБААТАР ДҮҮРЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж