Кристиано Роналдо эхнэртээ сар бүр 80 мянган фунт өгдөг | News.MN

Кристиано Роналдо эхнэртээ сар бүр 80 мянган фунт өгдөг

Кристиано Роналдо эхнэртээ сар бүр 80 мянган фунт өгдөг

Кристиано Роналдо эхнэртээ сар бүр 80 мянган фунт өгдөг

Дэлхийн хөлбөмбөгийн томоохон оддын нэг Кристиано Роналдо өөрийн эхнэр, загвар өмсөгч Жоржина Родригезэд сар бүр “халаасны мөнгө” болгож 80 мянган фунт өгдөг ажээ. Жоржина Родригез болон Кристиано Роналдо нарын дундаас Алана Мартина хэмээх охин мэндэлсэн бөгөөд өдгөө 26 настай загвар өмсөгч бүсгүй өөрийн охиноос гадна тээгч эхээс төрсөн Ева, Матео болон Кристиано Роналдогийн том хүү бага Кристиано Роналдо нарын ээжийн үүргийг давхар гүйцэтгэдэг байна.

Ихэнх цагаа гэртээ өнгөрүүлдэг түүний хувьд өөрийн 16.5 сая дагагчтай инстаграм хуудаснаас оруулсан зураг болгоныхоо шанд 6600 фунт олдог байна. Мөн тэрбээр саяхан Кристиано Роналдод төрсөн өдрөөр нь бэлэг болгон 93 мянган фунтын үнэтэй Mercedes G-Wagon автомашин бэлэглэжээ.

Кристиано Роналдо Италийн Ювентус багтай байгуулсан гэрээнийхээ дагуу жилийн 28 сая фунтын цалин авдаг аж. Түүний эхнэртээ сар бүр өгч буй мөнгө өөрийнх нь нийт орлогын ердөө нэг хувь байна.

Бага  насаа Испани улсын хойд зүгийн Жака хэмээх тосгонд өнгөрүүлсэн Жоржина Родригез багаасаа баллетаар хичээллэсэн боловч бүжгийн сургуульд сурах боломжгүйн улмаас загварын салбарт хөл тавьжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-02-20 24.46.100.17

USA n ihenh baychuud omnoh heden ue eesee ovloj avsan b.dag gedgiig b** mart,bas zarim baychuudiin huuhduud ajillah shaardlagagui tul zugaa tsengel hootsoldon,har tamhind ….g.m orj zamaa,amia alddag,bas amia horlodog ybdal ch bdg
Jiriin hun bh hamgiin ih az gedgiig medtugei!

Avatar

onom 2020-02-20 192.82.74.108

Сая Майкл Блуумберг би их хөдөлмөрлөсний хүчинд маш их мөнгөтэй болсон гэж хэлсэний төлөө нилээн маргаан өрнөж байна. Их хөдөлмөрлөдөг хүн Америк даяар зөндөө бий гэхдээ Блуумберг шиг баян болж чадаагүй, тэр тэгж хэлэх шаардлагагүй байсан гэж зарим нь маргаж байна. Дүгнэлт.: Баян болох нь зөвхөн их хөдөлмөрлөхтэй холбоотой биш юм. Маш олон хүн азтай байдаг, гэхдээ азтай хүн бүхэн баян болдоггүй. Ахиад дүгнэлт: Баян хүмүүс ховор азтай хүмүүс. Гэхдээ Баян хүн болгон аз жаргалтай байдаггүй гэдэг…

Avatar

Зочин 2020-02-20 202.21.108.252

Хүмүүсийн амьдралыг харах байдал ч өөр юм аа. Сард бараг 300 сая төгрөг үрэх гэж амьдрах нь байна шд. 2 дугаар сар гэхэд 3 жил нь 28 хоногтой шд. Энэ жил арай эрт мөнгөө үрж дуусгах хэрэг гарах нь:))

Avatar

Зочин 2020-02-20 150.129.140.63

Tiim chinii setgelgeegeer bugdiig ni urj duusgah heregtei zaaval!!!!

Avatar

Зочин 2020-02-20 202.21.100.210

Сайхан бүсгүй юмаа, азтай эр, азтай бүсгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж