Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа | News.MN

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Прокурорын газартай байгууллага хоорондын харилцааны зохистой хэм хэмжээг баримтлан харилцан санал солилцох, эрх тэгш байдлыг эрхэмлэх, нээлттэй, ил тод байх үр бүтээлтэй хамтран ажиллах зорилгоор “Санамж бичиг” байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны чанар үр нөлөөг дээшлүүлэх, зөрчлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөлүүлэлтийг сайжруулах, урьдчилан сэргийлэх хамтарсан шалгалтыг хийх,  сургалт зохион байгуулах, төр захиргааны байгууллагад үйл ажиллагааг сурталчлах талаар идэвх санаачлагатай хамтран ажиллах юм.

Мөн талууд жилийн эцэст хамтран ажиллах санамж бичгийн биелэлт үр дүнгийн талаар уулзалт, ярилцлага зохион байгуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож ажиллахаар боллоо гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж