МУИС-ийн дэргэдэх Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс өнгөрсөн Лхагва гариг (2020.02.19)-т эдийн засгийн дунд хугацааны төлөв, хэрэглэгчдийн хандлагыг тодорхойлдог хэрэглэгчийн итгэлийн индексийн 2019 оны дөрөвдүгээр улирлын судалгааг танилцуулав. Тайлант хугацаанд тус индекс өмнөх оны мөн үеэс 4.1 пунктээр өсөн 94 болжээ. Уг өсөлтөд хүлээлтийн индекс нэмэгдсэн нь түлхүү нөлөөлсөн гэж үзсэн байна. Тодруулбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн хугацаанд 10.5 пунктээр өсөн 123.4 болсон байна.
Тус төвөөс өнгөрсөн оны 12 дугаар сард явуулсан түүвэр судалгаанд 100 гаруй хүн оролцож, ирэх зургаан сард инфляц 2019 онд дөрөв, 2020 онд долоон хувиар өснө гэж таамаглажээ. Мөн орон сууцны үнэ нэмэгдэн, ам.долларын ханш 2799 төгрөг хүрч чангарах, зээлийн хүү буурна гэсэн хүлээлттэй байгаа аж. Өрхүүд үнэ цэнтэй эд хогшил, автомашин, үл хөдлөх хөрөнгө зэргийн худалдан авалтаа бууруулж,а ялал жуулчлалд зарцуулах мөнгөө танах магадлалтай гэжээ.
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Б.Алтанцэцэг "Хэрэглэгчид худалдан авах чадвартаа итгэхгүй байгааг судалгаа харуулж буй бөгөөд үйлдвэрлэл бараа, бүтээгдэхүүний борлуулалт багасахад хүргэж болно. Таамаглаагүй үйл явдал үүсэн хөл хорио тогтоосон, зарим экспорт, импортыг хязгаарласан зэргээс үүдэн дээрх таамаглал биелэхгүй бйах боломжтой. Дараагийн улирлын судалгаа олон жилийн дунджаас тэс өөрөөр гарч магадгүй" гэв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ