Хубэй мужид халдвар авсан хүний тоо тав дахин буурлаа

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

Хубэй мужид халдвар авсан хүний тоо тав дахин буурлаа

Хубэй мужид халдвар авсан хүний тоо тав дахин буурлаа

Шинэ төрлийн коронавирус буюу covid-19 халдварын голомт болоод байгаа Хятадын Хубэй мужид 24 цагийн дотор бүртгэгдсэн шинэ халдварын тоо огцом буурсан байна. Өмнөх өдөр нь 1,693-аар нэмэгдэж байсан халдварын тоо өнгөрсөн шөнө ердөө 349 болж буурсан тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ нь нэгдүгээр сарын 25-наас хойш тус мужид нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн цөөн тоо юм. Түүнчлэн нас барсан хүний тоо 108 байсан нь өмнөх өдрийн 132-оос мөн буурсан үзүүлэлт болж байна.

Хятадын эх газраас гадна коронавирусийн халдвараар нас барсан тохиолдол Хонконг, Япон, Филиппин, Франц, Тайваньд бүртгэгдээд байгаа ба дэлхий дахинд халдварын тохиолдлын нийт тоо 75,668, нас барсан хүний тоо 2,123 болсон бол 16,111 хүн бүрэн эдгэрчээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
8
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж