Цагаан идээний ил задгай худалдааг таслан зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

Цагаан идээний ил задгай худалдааг таслан зогсоожээ

Цагаан идээний ил задгай худалдааг таслан зогсоожээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын холбогдох шийдвэрүүдийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт болж буй сар шинийн бүх үзэсгэлэн худалдааг НМХГ-аас таслан зогсоосон билээ.

Гэвч иргэд албан бусаар буюу ил задгай газарт цагаан идээ зарах зөрчлийг нийтийн эзэмшлийн зам талбайд, орон сууцнуудын зогсоолд хийх зөрчил гарсаар байгаа аж. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон худалдааны төвийн автобусны буудалд нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа хийж байсан иргэн Н.Б-ийн үйл ажиллагааг НМХГ-аас таслан зогсоосон байна.

Иймд иргэнд та бүхэн зориулалтын бус орчинд, ил задгай, машинаас худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авч өөрсдийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагын зүгээс анхаарууллаа.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж