Зэрлэг амьтдад өвс, хужир шүү тавьж өгчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.20-нд нийтлэгдсэн

Зэрлэг амьтдад өвс, хужир шүү тавьж өгчээ

Зэрлэг амьтдад өвс, хужир шүү тавьж өгчээ

Ховд аймгийн Дарви сумын байгалийн нөөцийн хамтын менежментийн “Баян Бумбатай” нөхөрлөлийн гишүүд жилд хоёр удаа амьтдын биотехникийн хоол тэжээл бэлтгэдэг байна. Тус нөхөрлөлийн гишүүд санаачлага гаргаж, зэрлэг  амьтдыг  хамгаалах  зорилгоор  уулын  хяраар өвс, хужир шүү тавих ажил зохион байгуулжээ.

“Баян бумбатай” нөхөрлөлийн байгаль орчин, ан амьтан хамгаалах таван жилийн хугацаатай менежмент төлөвлөгөөний дагуу Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг  Шар булгийн нуруу, Майхан цахир гэх газарт нийт 20 боодол өвс, 500 кг хужир шүү тавьж өгсөн байна.

Ховд аймгийн Дарви суманд байгалийн нөөцийн хамтын менежментийн дөрвөн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдгаас “Баян Бумбатай” нөхөрлөл 24 малчин өрхийн 78 гишүүнтэй аж.

Зэрлэг амьтдад жилийн тодорхой улиралд өвс тэжээл, хужир тавьж өгөх ажлыг “Амьтны тухай хууль”-д биотехникийн үйл ажиллагаа хэмээн  тодорхойлж,  орон нутгийн төсвийн хөрөнгөөр, амьтныг өсгөн үржүүлэх мэргэжлийн эрх бүхий байгууллагаар аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ гэж заажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж