Өглөө орой автобусны буудал “манаж”, товлосон чиглэлдээ амжиж суухаар уралдан гүйлддэг мянга мянган үйлчлүүлэгчийн нэг нь би. Тиймдээ ч нийслэлийн нийтийн тээврийн алдаа, оноог андахгүй. Нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах гэж нийслэлийн удирдлагууд бишгүйдээ л хичээн ажиллаж буй юм. Тухайлбал, цахим картын систем нэвтрүүлсэн. U-money буюу цахим картын системд иргэд дасах гэж тодорхой хугацаа өнгөрч, хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан. Харин одоо нийтийн тээврээр үйлчлүүлдэг ихэнх иргэд бэлэн мөнгө гэхээсээ илүүтэй U-money картаараа зорчоод дасчихжээ. Цахим карт нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрсэн хэдий ч нийтийн тээврийн үйлчилгээ төдийлөн иргэдийн сэтгэлд нийцэхгүй хэвээр байна. Дуу чимээ ихтэй, хар утаа суунаглаж, бохир, хэзээ мөдгүй салж унах гэж байгаа нь нүдэнд илт харагдах болжээ.
Нийтийн тээврийн газарт 1200 гаруй автобус бүртгэлтэй байгаагаас өдөр бүр 930-940 автобус их, дунд угсраа буюу троллейбус иргэдэд үйлчилдэг. Харамсалтай нь, 1200 автобусны 80-аас дээш хувь нь наймаас дээш жилийн насжилттай. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн насжилт нь 12 жил болоход үйлчилгээнээс хасагддаг журамтай. Үүний дагуу одоо үйлчилгээнд явж буй нийтийн тээврүүд 2021 онд үйлчилгээнээс хасагдана гэсэн үг юм. Тиймээс 2020 оныг нийтийн тээврийн салбарыг эрс шинэчлэн, 300 автобусаар парк шинэчлэлт хийж, хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулах, хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлнэ хэмээн нийслэлийн удирдлагууд ам гарсан удаатай.
Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээс нийтийн тээвэрт цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар төв замаар явуулан туршиж эхэлсэн билээ. Тодруулбал, Америк, Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн цахилгаан автобусыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ инженер техникийн ажилчид туршиж байгаа бөгөөд уг автобус нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 60 хувь зардал хэмнэдэг онцлогтой аж. Нийт 36 хүний суудалтай тус цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын хоёр цэгийг байгуулсан байна. Цаашид цахилгаан автобусыг цэнэглэх байршлуудыг нэмэхээр судалгаа гаргаж байгаа бөгөөд үйлдвэрлэгч компанийн зүгээс цахилгаан автобусанд найман жил, батерей буюу цэнэглэгчид 30 жилийн баталгаа өгсөн гэдгийг өмнө нь мэдээлж байсан билээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.
-Цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл турших юм байна. Цаашид туршилтыг үргэлжлүүлэх үү, эсхүл нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах уу?
-Нийтийн тээврийн салбарт 2009 оноос хойш парк шинэчлэлт хийгдээгүй. Тиймээс 2020 онд парк шинэчлэлт хийхээс гадна олон хувилбарт нийтийн тээврийн систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тэдгээрийн нэгээхэн хэсэг нь одоо туршиж байгаа цахилгаан автобус юм. Бид арав гаруй улс орны автобусуудыг туршиж үзээд, олон улсын чанар стандартад нийцсэн, улмаар Монгол орны эрс тэс цаг агаарт тохирох “Yinlong Energy” компанийн цахилгаан автобусыг оруулж ирсэн.
Газар дээр нь очиж иргэд, зорчигч нартай уулзахад автобусны шил нь цантахгүй, буудлаа зарлахаас гадна давхар мэдээллийн самбараар мэдээлж байна, автобус дулаахан байна гэх эерэг зүйлс ярьж байсан. Үүнээс харахад иргэд цахилгаан автобусанд ам сайтай байх шиг байна. Туршилтын хугацаа дуусахаар цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.
–Энэ жилийн хувьд харьцангуй дулаахан өвөл боллоо. Дараа жил цаг агаар эрс хүйтэрлээ гэж бодоход дээрх цахилгаан автобусууд эдэлгээ даах уу?
-“Туршилтын хугацаанд Монголын өвлийн улиралд ямар өөрчлөлт гарч байгааг нь үзэхээр гадаа хонуулсан. Туршилтын хугацаанд одоогоор ноцтой зөрчил гараагүй” гэж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн газраас мэдээлсэн. Идэр есийн хүйтнийг даваад гарсан учраас цаашид нийтийн тээврийн салбарт ашиглах бүрэн боломжтой гэсэн шийдэлд хүрсэн. Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд цахилгаан автобус болон дизель түлшний автобусыг хослуулаад явж байна. Тухайлбал, тог цахилгаан тасрахад цахилгаан автобус хөдөлгөөнд оролцох боломжгүй. Харин энэ эрсдэлийг дизель түлшний автобус нөхөөд явж байна. Цаашид бид ч энэхүү жишгээр явна.
–Цаашид цахилгаан автобус нэмж авах нь ээ?
-Тийм ээ. Цахилгаан автобус нь эдийн засгаа бодсон ч тэр илүү хэмнэлттэй. 100 төгрөгөөр зардал гаргаад явж байгаа дизель автобус цахилгаанд шилжих юм бол 40 төгрөгийг зардал гаргаж 60 төгрөг хэмнэнэ. Тэгэхээр тэр хэмжээгээр төсөв мөнгө хэмнэгдэнэ гэсэн үг. Үүнээс гадна энэ онд хийгдэх нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нэмж хүүхдийн 200 автобустай болох төлөвлөгөөтэй байна.
Ерөнхий боловсролын сургууль түр хаагдахаас өмнө нийт 29 сургуулийн 3000 орчим хүүхдийг хоёр ээлжээр 33 чиглэлд 40 автобусаар зөөж байсан. Хүүхдийн 40 автобус хөдөлгөөнд оролцоход л түгжрэл гурван хувиар буурсан үзүүлэлтэй гарсан. Тиймээс хүүхдийн автобусны тоог нэмсээр түгжрэл буурч, нөгөө талдаа хүүхдүүдийн аюулгүй байдал бүрэн хангагдах юм.
Энэ онд нийтийн тээвэрт хийгдэх парк шинэчлэлтийг бүхэлд нь аваад үзвэл цахилгаан соронзон галт тэрэг, агаарын замын зорчигч тээвэр /агаарын такси/, тусгай замын автобус, цахилгаан автобус, эко такси зэрэг нийтийн тээврийн төрлүүдийг шинээр нэвтрүүлнэ. Мөн автобус, таксины парк шинэчлэлийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор шат дараалалтайгаар хийх, нийтийн тээврийн нэгдсэн удирдлагын системийг шинэчлэн нэвтрүүлэх тооцоо судалгаа хийж, цогц шийдлүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ шийдлүүдийг хэрэгжүүлсний үр дүнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг 2025 он гэхэд 50 хүртэл хувиар бууруулж, нийтийн тээврийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
–Монголд 1200 автобус үйлдвэрлэх чадалтай машин, автобус үйлдвэрлэдэг таван компани бий. Тэд хүчээ нэгтгээд жилд 650 автобус, хоёр жилийн хугацаанд 1200 автобус үйлдвэрлэж, парк шинэчлэлтийг 100 хувь дотооддоо хийх боломжтой гэж мэдээлж байсан удаатай. Нийслэлийн удирдлагууд дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжихгүй БНХАУ-аас л автобус аваад байна хэмээн яригдаад байгаа шүү дээ. Ер нь өөрсдийнхөө хийсэн автобусыг туршиж үзсэн үү?
-Мэдээж туршиж үзэлгүй яах вэ. Туршиж үзэхэд тус цахилгаан автобус нь бүрэн цэнэгтэй үедээ 70 километр явахаас гадна цэнэглэлт хоорондын хугацаа нь хэтэрхий удаан 4-5 цаг байсан. Харин БНХАУ-аас оруулж ирсэн дээрх арван автобус бүрэн цэнэгтэй үедээ 200 километр явдаг. Автобусыг зориулалтын цэгт 15-20 минутад бүрэн цэнэглэх боломжтой.
Мөн -50+ 50 градуст ажиллах чадвартай, баттерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн, 12 м урттай 15-20 минутад бүрэн цэнэгээ авдаг давуу талтай. Түүнчлэн автобусны цонхууд хоёр давхар шилтэй вакум учир өвлийн улиралд цантахгүй. Хэрэв чанарын шаардлага хангаж байвал аль болох дотоодын үйлдвэрлэлээ дэмжье гэсэн бодолтой байна. Одоогоор монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусыг “Автобус-3” дээр туршиж байна.
Э.БУРАМ
Зочин 2020-02-20 66.181.183.169
Эстони улс нийтийн тээврээ үнэгүй болгож түгжрэлийг бууруулах туршилт хийж байна
ZOCHIN 2020-02-20 180.150.82.77
MONGOLDOO AVTOBUS UILDVERLEH N MASH ZOV.ZASCH ZALRUULAAD L SAIJRUULAAD L BH HEREGTEI.YDAHDAA ORON NUTAGTAA YVUULAHGUI YU.MONGOL HUNDEE AJLIIN BAIR ORLOGO TATVAR BUGD MONGOLDOO ULDEH UCHIR HEZEE CH ZOGSOOJ TENEGTEJ BOLOHGUI.
Зочин 2020-02-20 202.21.109.76
mongolchuud naad avtobus uildverlene gexee bolio. ternii orond aris shiree bolovsruulaad gadaad exportiin uuldveree nee. xyadadaas bux yimaa avaad ugsaaad xyatadaas 5 daxin uneteigeer ulsad zarna gedgee odoo bolix xeregtei
Zochin 2020-02-20 192.82.93.3
yag zow ene bol zvgeer hen neg hulgaichiin hiij baigaa mash tom bulhai oorsdoo ydaj hadaasaa uildwerledeg bolwchihwol hen ch yuch helehgui hytadiin tomor ugsaraad teriigee nugalj zarna gedeg bol zvgeer l hen negnii bizness ym!!! ATG bolon Shudraga orsoldoonii gazar shalgah heregtei
Зочин 2020-02-20 202.55.191.130
Америк Германы юмуу Хятад юмуу ?
зочин 2020-02-20 202.9.46.219
30 жилийн баталгаа гэж байхгүй дэ … худлаа шаалааа да.. Ингээл шаагаааал эхэлхээр нь шал дургүй хүрчихэж байгаам шд .
Зочин 2020-02-20 182.160.1.231
Хятадад үйлдвэрлэсэн гэдгийг бичихээс зайлсхийгээд Yinlog energi компанийн гээд л бичээд байнаа даа.30 жилийн баталгаатай батарей дэлхийн ямарч улсын ямар ч компани одоогоор үйлдвэрлээгүй байгаа шүү.Жаахан баримжаатай бураарай.
Иргэн 2020-02-20 202.126.88.58
Түлш хулгай шаааж амьдралаа залгуулдаг жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбоо гарч ирэх байх
Самрахаа боль Монгол Инженерүүдээ 2020-02-20 192.82.66.136
Тэгээд л гэнэт инженер гэдгээ санадаг юмуу? хүн гаднаас автобус авна гэхээр л болсон болоогүй юм дундуур нь ярьж орж ирдийн. Хэдийгээр хийх гэж байгаа үйлдэл нь зөв ч төгс төгөлдөр юмтай хүнд орж ярьж дэмжлэг хүсч болно ш дээ.
Зочин 2020-02-20 202.179.27.50
Mongol avtobus gej HUTSAH aa hezee bolih ve
Монгол хүү 2020-02-20 103.206.194.6
ЭНЭ АВТОБУСАНД НИЛЭЭН ХҮЙТЭН ҮЕД НЭГ УДАА СУУЖ ҮЗСЭН БИЛЭЭ. ИНГЭЭД СЭТГЭГДЭЛ МААНЬ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРЭН ДҮҮРЭН АВЧ ИЙМ Л АВТОБУСНУУДТАЙ БОЛЧИХВОЛ Ч АЯТАЙХАН ЮМ БАЙНА ДАА ГЭЖ БОДОЖ БАЙСНАА НУУЛГҮЙ, ИЛЭН ДАЛАНГҮЙ БИЧЛЭЭ. БАЯРЛАЛАА. ОДОО ҮЕД АШИГ ОЛЖ БАЙГАА ХҮМҮҮС, АВТОБУС БААЗУУД БУСДЫН АЯ ТУХЫГ ХАНГАХ ТАЛААСАА, ТЭДЭНД ХҮНДЭТГЭЛТЭЙ ҮЙЛЧИЛЭХ ТАЛААСАА АНХААРЧ АЖИЛЛААСАЙ ДАА…
sdf 2020-02-20 66.181.161.61
ter Jargalsaihan gegch hyatadiin hamgiin hyamd hogoor yum ugsarchaad Mongold uildverelsen gej hudlaa yarihaa bolix xeregtei. Yamar ch standard hangaagui hogoo shahah geed undesnii uildverlel gej hudlaa yarihaa bolix heregtei
danzan 2020-02-20 64.119.20.191
30 жилийн баталгаатай батарей гэж юу байхав дэ МАЛАА! !
Зочин 2020-02-20 202.126.89.199
Өнгө үзэмж сайн цонх нь цантахгүй дуу чимээ байхгүй тохь тухтай сайхан цахилгаан автобус бна лээ Жаргалсайханы монголд үйлдвэрлэсэн гэх шаардлага хангахгүй юм бна лээ
Зочин 2020-02-20 192.82.74.204
Yum bolgoniig muulj eserguutsej baidag yadag orkuud ve. Delhii niiteer tsahilgaan mashin ruu shiljij baina. Une ch jil ireh tusam hyamdarsaar baina. Turshihgui shuud yavuulsan ch bolno. Mongolchuud avtobus hiine gej yu baih ve. Haana baina ter knowhow, turshlaga, engineeruud. Laboratory baitugai turshiltiin zam ch baihgui baij. Avtobus hiine gedeg usnii trreg hiihtei adilgui. Ayulgui baidal, edelgee geed zunduu yum bii
1 2020-02-20 202.131.228.20
Ингээд ажлаа мэдэхгүй хурган дарга нар нь худлаа мэдээлэл тараагаад үнэн хэцүү шүү. Цахилгаан автобус түлш бараг хэрэглэхгүй ч анх авах үнэ нь бараг 3 дахин үнэтэй. Тиймээс эдийн засгийн хэмнэлт гарахгүй харин ч хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж төсвийн дарамт ихэснэ. Билетийн үнэ бараг нэмэгдэж таарах байх. Гэхдээ цахилгаан автобус нэвтрүүлснээр хотын иргэд угаартаж үхчилгүйгээр гудамжаар тайван алхдаг болно. Эрүүл мэнд, байгаль орчны давуу талтай. Тэрийг нь таниулж нэвтрүүлэх хэрэгтэй.
Зочин 2020-02-20 202.131.228.20
Ингээд ажлаа мэдэхгүй хурган дарга нар нь худлаа мэдээлэл тараагаад үнэн хэцүү шүү. Цахилгаан автобус түлш бараг хэрэглэхгүй ч анх авах үнэ нь бараг 3 дахин үнэтэй. Тиймээс эдийн засгийн хэмнэлт гарахгүй харин ч хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж төсвийн дарамт ихэснэ. Билетийн үнэ бараг нэмэгдэж таарах байх. Гэхдээ цахилгаан автобус нэвтрүүлснээр хотын иргэд угаартаж үхчилгүйгээр гудамжаар тайван алхдаг болно. Эрүүл мэнд, байгаль орчны давуу талтай. Тэрийг нь таниулж нэвтрүүлэх хэрэгтэй.
teneg mongol ni bainaa 2020-02-20 202.126.89.112
Ug ni shahaa, tsavchaa baidaggui uls shig ulsad bol ter german amerikiin tehnologiig ni toriin mongoor urt hugatsaanii zeeleer oruulj ireed dotoodiin biznesee demjdeg yumaldaa. Tavan tolgoin nogdol ashig 200 terbumiig salhind hiisgehiin orond iim iim yumand zartsuuldag bol mongol tun turgen hogjihson, nadaas uhaantai l humuus darga hiideg baihdaa bodvol. Esvel nadaas yaduu ni tsavchaa hiigeed suuj baina uu??
Баагий 2020-02-20 66.181.161.41
Цаг хугацааны шалгуураа дааж чадвал энэ дажгүй автобус байнлээ шүү
Хр 2020-02-20 203.91.115.56
МАШ МУУ ЮМ БНА ЛЭЭ 3 ЖИЛЭЭС ХЭТРЭХГҮЙ НААД ШАХААГАА БОЛЬ АМАРСАЙХАН БИЛҮҮ НОВШОО ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙЖ МӨНГӨ ШАХААНЫ ЮМАНД ХАМГИЙН ТҮРҮҮН ш*** ЮМ ӨЛӨН НҮДТЭЙ н**ш ВЭ. ЗАЙСАН БУРГАСАА ГАЗРАА АВЬЯ
Зочин 2020-02-20 202.21.107.115
Таалагдсан таалагдсан. Тун аятайхан дулаан цонх нь цантдаггүй унаа байна лээ.
Зочин 2020-02-20 202.21.103.210
Москвад өнгөрсөн зун ийм автобус явуулах гээд эвдрээд зай нь суугаад болохгүй байсаар больсон
БИ 2020-02-20 103.229.123.181
Автобусны зогсох нэрсийг цуваагаар томоор бичиж :ДОТОР талд нь харагдахуйц газар байрлуулмаар байх юм Жишээ нь УЛИАСТАЙ хайлаастын чиглэл шиг тэхээс тэр цахилгааны схем шиг юмыг чинь яаарч яваа улс гүйцэт ойлгох боломжгүй .
БИ 2020-02-20 103.229.123.181
Би насаараа автобусаар явлаа.нэг үеэ бодвол овоо л болоод байгаа юм 6О 7О аад оны үед лав хойд чиглэл явдаг Баясган ахлагчтай жолоочид ямар сүрхий цаг баримдладаг байсан гэж Автобусны тохижилд цэвэрлээ нь харин ч гаагүй болсон шүү муутгахыг иргэд бид их нөлөөлөж байгаа нэг санал хэлэхэд чиглэлийнзогсох нэрсийг товч том үсгээр цуваа хэлбэрээр бичээд дотор талд нь харагдахуйц газар байралуулмаар байх юм жишээ авах хэрэгтэй бол : Улиастай: чиглэлийн автобусанд байгаа .Тэхээс тэр цахилгааны
шудрага ёс 2020-02-20 43.242.243.46
их хэмнэлттэй гэнэ.билетны үнэ хямдарах уу.эсвэл их хэмнэлттэй гэдэг нь гадаадаас автобус авах мѳнгѳ угаах арга уу
Zochin 2020-02-20 202.126.89.108
Ene muu hujaa avtobusaar haaya Mongol d solongos avtobusaar zugeer shuu
Зочин 2020-02-20 202.126.88.231
Нэгдүгээр эгнээгэн бүрэн чѳлѳѳлѳѳд 100% цахилгаан автобус явуулвал хэн машин унаж гацахыг бодох вэ?
Зочин 2020-02-20 202.126.88.231
Жаргасайхан Увс,Сонгинохайрхан хоерын нэгээс дѳвшинэ хазгай хэлтэй юм билээ
Зочин 2020-02-20 202.131.244.6
Ховдын Булганых
Зочин 2020-02-20 202.126.88.231
Тэр тролейбус Жаргалсайхан гэж нѳхѳр бүтэхгүй 5 дахин ѳндѳр үнтэй автобус шиг юм хийчихээд нэг их улс тѳрждѳг нѳхѳр билээ.Жихэнэ хийх гэсэн многол хүн андашгүйгүй дээ хийхээсээнорилох нь их юмнуждаас болгоомжлох ёстой.Одоо энэ нѳхѳр нѳгѳѳШинэ нам гэдэгт л харагдаад байна лээ.
Зочин 2020-02-20 66.181.185.197
Цэвэрхэн эдлээрэй. Суудлын бүрээст нь хир шээс үмхий шингэчихээд л явдаг шүү.
Дотоодын үйлдвэрлэл одоохондоо өндөр технологи шингээгүй болохоор хэцүү дээ 2020-02-20 202.131.239.166
Иргэдээ бодоод аль сайн, чанартай, эдэлгээ даахыг нь л авах хэрэгтэй дээ. Тэр Жаргалсайханы автобус ч энд угсарсан л болохоос гадаадын өндөр технологитой бүтээгдхүүн нь биш л байх даа. Бидэнд одоогоор тийм бүтээгдхүүн, технологио өгөхгүй лд ээ. БНХАУ-д бол үйлдвэрлэлд нь шингээд л явж байгаа. Сайн л эргэцүүлж шийдээ гаргаарай. Дараа нь буруутан хайгаад, хэдэн хүн хэрэг түвэгт орох вий дээ.
Зочин 2020-02-20 66.181.179.138
Хулхи Жаргалсайханы автобус юу болсон бэ?
Зочин 2020-02-20 202.21.96.212
Бүх автобус энэ автобус шиг дулаан тхилог цэвэр байгаасай