Бразилийн хоёр дахь хамгийн өндөр эр Денис Албиног машиндаа багтахааргүй хэт өндөр учир жолооны үнэмлэх олгохоос татгалзжээ.
Денис 21-тэйдээ буюу 1994 онд машин барьж сурсан ч, жолооны шалгалт өгөхөөр бүртгүүлэх бүрт машиндаа багтахааргүй хэт өндөр гэх шалтгаанаар шалгалтад оруулдаггүй байна.
Тэрбээр өдгөө 47 настай, Бразилийн хамгийн өндөр 2.33 метр Жоелисон Фернандезээс 7 см-ээр намхан буюу 2.26 метр өндөртэй гэнэ. Денис олон газар луу машинаар явах хэрэгцээ их гардаг ч яаж ч хичээсэн түүнийг жолооны шалгалтад оруулдаггүй ажээ.
Зөвхөн өндрөөс гадна хөлийн хэмжээ бас машин барихад нөлөөлдөг аж. Жишээлбэл, 52 размерын гутал өмсдөг хүний хөлийг машины педалаас хэт том хэмээн үзэж, жолооны шалгалтад оруулдаггүй гэнэ.
Дөрвөн жилийн өмнө Денис Volkswagen Parati маркын машин худалдан авч суудлыг нь 10 см хойшлуулан сууж үзсэн гэнэ. Тэгэхэд толгой нь таазанд тулж байсан ч жолоо барих боломжжтой байжээ. Тэрбээр онц шаардлагатай үедээ машинтайгаа явж байгаад цагдаад их баригддаг ч цагдаа нарт асуудлаа хэлээд торгуулахгүй өнгөрч дөнгөдөг аж.
Денисийн асуудал зөвхөн машинаар дууссангүй, онгоцны суудалд ч багтдаггүй учир нисэх шаардлагатай үедээ ослын гарцны хажуугийн суудлыг захиалж тэндээ өөрийгөө аргалаад суудаг ажээ.
Эх сурвалж: unilad.co.uk
Холбоотой мэдээ