"АНУ хүйтэн дайны үеийн сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

"АНУ хүйтэн дайны үеийн сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй"

"АНУ хүйтэн дайны үеийн сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй"

АНУ-ын засаг захиргаа өчигдөр /2020.02.19/ Хятадын таван мэдээллийн хэрэгслийг “гадаадын тагнуулын байгууллага” хэмээн зарлаж, үйл ажиллагааг нь хязгаарлах шийдвэр гаргасан юм. Үүнд “Синьхуа” (Xinhua) мэдээллийн агентлаг, “China Global” телевиз, “China Radio International” радио, “China Daily” корпораци, “Hai Tian Development” зэрэг компаниуд багтсан билээ.

Тэгвэл АНУ-ын энэхүү үйлдэлд Бээжин өнөөдөр хариу мэдэгдэл хийжээ. Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жэн Шуан “АНУ хүйтэн дайны үеийн сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Энэ бол байж боломгүй үйлдэл” хэмээгээд Хятад улсад ажилладаг Америкийн “Wall Street Journal” сэтгүүлийн гурван сэтгүүлчийг Хятадыг хэт доромжилсон, ялгаварласан нийтлэл гаргасан хэмээн буруутгаж,  эрхийг хүчингүй болгож, улсаасаа албадан гаргана хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэднийг хариуцлагаа хүлээж, Хятадын ард түмнээс уучлалт гуйх ёстой хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: NYTIMES

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж